МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМЫН ХӨТӨЛБӨР
МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМЫН ХӨТӨЛБӨР
Монгол үндэстэн - Монгол төр - Монгол бодлого
Үндэсний үзлийг улс төрийн үзэл баримтлал болгох их зорилт тавьсан улс төрийн анхны нам бол МҮАН мөн.
Монгол Үндэсний Ардчилсан Нам нь Монгол Улсын тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, төрт ёс, түүх, өв соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, улсынхаа оршихуйн болон хөгжихүйн бодлогыг тодорхойлох, эдийн засаг, улс төр, засаглалын тогтвортой байдлыг хангах, монгол гэр бүл, иргэдийнхээ аз жаргалыг эрхэм зорилго болгоно.
Монгол Үндэсний Ардчилсан Нам нь буурал түүхээ үнэн зөвөөр ойлгож, өвөг дээдсийн оюун ухаанд шимтэн, дэлхий ертөнц болон улс орны хөгжилд үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж улс төрийн үзэл баримтлалаа үндэсний үзэл, ардчилсан үзэл, шударга ёсны үзэлд багтаан зангидсан улс төрийн байгууллага мөн.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалж, үндэсний эрх ашигт нийцсэн, бие даасан гадаад бодлогыг хэрэгжүүлж, үндэсний соёл, түүх, уламжлалаа дээдлэн хөгжүүлж, үндэсний бахархлыг бадраах.
Хүн төрөлхтөний хөгжлийн нийтлэг чиг хандлагыг эрхэмлэн ардчилсан үндсэн хуулийн суурь зарчмуудыг бататгаж, эдийн засаг, бизнесийн эрх чөлөөг хангаж, хувийн өмч, хөрөнгийг хамгаалан, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг дэмжин, хувийн хэвшилд түшиглэсэн аж үйлдвэр, технологийн бүхий л салбарууд хөгжих татвар, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх.
- Улсын тусгаар тогтнол
- Үндэсний эв нэгдэл
- Нийгмийн тэгш байдал
- Иргэний эрх чөлөө байна.
- Байгаль орчин: Ногоон хөгжлийг хангасан хариуцлагатай хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
- Засаглал: “Нотлоогүй бол нийтийнх” зарчмыг мөрдүүлж, авлигаас ангид төрийн тогтолцоог бүрдүүлнэ.
- Эдийн засаг: “Нэг бүс-Нэг салбар, Нэг аймаг-Нэг кластер” зарчмаар бүсчилсэн хөгжлийг дэмжинэ.
- Боловсрол: “Амьжиргаатай-Авъяаслаг-Аугаа Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
