Skip to content Skip to footer
Цэс Хаах

Монгол үндэстэн - Монгол иргэншил
Монгол төр - Монгол бодлого

МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМЫН ХӨТӨЛБӨР
Монгол үндэстэн - Монгол иргэншил - Монгол төр - Монгол бодлого

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Үндэсний Ардчилсан Нам нь Монгол Улсын тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, төрт ёс, түүх, өв соёлынхооуламжлалыг нандигнан өвлөж, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрийн тогтвортой байдлыг хангахыг эрхэм зорилго болгоно.

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ҮНЭТ ЗҮЙЛС

Монгол Үндэсний Ардчилсан Нам нь буурал түүхээ үнэн зөвөөр ойлгож, өвөг
дээдсийн оюун ухаанд шимтэн, дэлхий ертөнц болон улс орны хөгжилд үндэсний язгуур
эрх ашгийг эрхэмлэн дээдэлж улс төрийн үзэл баримтлалаа үндэсний үзэл, ардчилсан
үзэл, шударга ёсны үзэлд багтаан зангидсан улс төрийн байгууллага мөн.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО, ЧИГЛЭЛ

Монголчуудын ахуй соёл, амьдралын уламжлалт хэв маяг нь “Нүүдэлчний
нийгэм”-ээс тэс өөр бөгөөд “Монгол иргэншил” болохыг ухаарах хэрэгтэй. Уламжлал
дээр суурилсан орчин цагтай зохицсон “Монгол иргэншил”-ийг цогцлоож хамгаалан
хөгжүүлэх нь бидний бодлогын цөм байх учиртай.

МҮАН-ын гишүүд, дэмжигчид бид:

Үндэсний язгуур эрх ашиг, төр улсынхаа тусгаар тогтнол, ард түмнийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, үндэстэнийхээ онцлог, өвөрмөц байдал, түүх
соёлоо хамгаалан хөгжүүлж, эх орныхоо ирээдүйн өмнө
хариуцлага хүлээн намын үзэл баримтлал, эрхэм зорилго,
хөтөлбөр, үнэт зүйлээр эвлэлдэн нэгдэж хамтран ажиллахаа
батлан илэрхийлж байна.

01
Үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалж, үндэсний эрх ашигт нийцсэн, бие даасан гадаад бодлогыг хэрэгжүүлнэ. Үндэсний соёл, түүх, уламжлалаа дээдлэн хөгжүүлж, үндэсний бахархлыг бадраана

02
Байгаль орчин, тогтвортой хөгжил

Байгаль орчноо унаган төрхөөр нь хамгаалах, хойч үедээ өвлүүлэхийг чухалчлан, байгалийн баялгийн зөв зохистой, тэнцвэртэй ашиглалт, хөгжүүлэлтийг дэмжих замаар тогтвортой хөгжлийг хангана.
Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалсан, ногоон хөгжлийг хангасан хариуцлагатай хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

03
Төрийн хязгаарлагдмал оролцоо, хариуцлагатай засаглал, шударга ёс

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, хууль, ёсыг дээдэлсэн, нээлттэй, хариуцлагатай, авлигаас ангид төрийн тогтолцоо, засаглалыг бий болгоно.

МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМ​

Мэдээ, мэдээлэл​

It seems we can't find what you're looking for.

Бидний мэдээ мэдээллийг тогтмол авах уу?