Skip to content Skip to footer
Цэс Хаах

МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМ
ҮНДЭСНИЙ ҮЗЛЭЭР ЗАСАГЛАЦГААЯ

  • Монгол үндэстэн, Монгол төр,  Монгол бодлого
  • Өргүй Монгол
  • Төр – Өрхийн гэрээ

Нэг. Монгол Үндэсний Ардчилсан Намын түүхэн товчооноос…

МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМ (МҮАН) нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн билэгдэлт онд,

-Монгол Үндэсний Үзэл,

-Монгол Ардчилсан Үзэл,

Монгол Шударга ёсны үзэл-ийг тулгын гурван чулуугаа хэмээн зарлаж Монгол Улсын Ерөнхий сайд асан Мэндсайханы.Энхсайхан, Жанлавын Наранцацралт нарын үүсгэл санаачлагаар Үндэсний Шинэ Нам нэртэйгээр байгуулагдаж, 2006 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн.

Тус нам Монгол төрийн бодлого харь улс гүрнүүдийн “импортын” үзэл санаанд тулгуурлах бус өвөг дээдсийн оюун билэг, төрөө засах ур ухаанд суурилах, үндэс угсаагаа хайрлан хамгаалах, дэлхий ертөнц болон улс орны дотоодод өрнөж буй үйл явдлыг үндэсний үзэл хэмээх шинэ өнцгөөр харах, түүнийгээ улс төрийн үзэл баримтлал болгох их зорилт тавьсан улс төрийн анхны нам байснаараа бусад намуудаас үлэмж ялгаатай юм.

МҮАН-ын угшил гарвалыг хөөвөл ерээд оноос эхтэй. Монголын ардчиллын хөдөлгөгч хүч олон намын тогтолцооны эд эс болж байсан Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын социал демократ нам, Монголын Сэргэн Мандалын Намын гишүүд тус намыг үүсгэн байгуулж, удирдан, залуурдаж яваагаараа ингэж хэлэгдэх эрхтэй.

Үндэсний Ардчилсан үзэл нь өмнөх зууны эхэнд буюу 1900-аад онд сэргэн мандаж, Богд хаант Монгол Улс байгуулагдахын суурь үзэл санаа байсан бөгөөд зуу шахам жилийн дараа дахин сэргэж байгаа, энэ утгаараа МҮАН нь монголчуудын “тасарсан үзлийг залгаж, мартсан ухааныг сануулах” зорилготой нам юм.

Өнгөрөгч хугацаанд тус нам ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ-ийг томьёолон тодорхойлж, улс төрийн эргэлтэнд оруулж чадсан бөгөөд удаахь зорилт, тулгамдаж буй асуудлаа АРДЧИЛЛЫГ жинхэнэ утгаар нь бий болгох, хөгжүүлэх явдал хэмээн үзэж байгаа болно.

Үндэсний Шинэ Нам нь 2011 оны есдүгээр сард хуралдсан Гуравдугаар Их хурлаараа намын нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон өөрчилсөн билээ.   

Хоёр. Монгол Үндэсний Ардчилсан Намын үзэл баримтлалын үндэс

                  Монгол Үндэсний Ардчилсан Намын үзэл баримтлалын үндсэн онол, номлол нь үндэсний үзэл мөн. Үндэсний үзэл гэдэг бол тухайн үндэстэн төрөө байгуулж, хамгаалан бэхжүүлэхтэй холбоо бүхий улс төрийн хөтөлбөр, нийгмийн хөдөлгөөн юм.

      Алд бие минь алжаавал алжаатугай

      Ахуй төр минь бүү алдартугай

Бүтэн бте минь алдарвал алдартугай

      Бүрэн улс минь бүү алдартугай гэх үгс нь бидний монголчуудын үндэсний үзэл юм.

                  Монгол нэрийг “Мөнх гал” хэмээх үгийн хувирсан дуудлага хэмээдэг.Эсгий туургатнуудыг Их эзэн Чингис хаан их суу залиар нэгтгэж, монгол төрийг байгуулж байсан нь найман зууны тэртээд. Их Монгол улс байгуулагдаж, монгол төр нь хүчирхэгжин бэхжих тэр цаг үетэй давхцан “Мөнх гал”-ынхан монголчууд хэмээх үндэстэн болов. Монголчуудын хувьд “төр” хэмээх ойлголт нь “үндэстэн” гэх ойлголтоосоо он цагийн хувьд ахмад. “Төр” ба “Үндэстэн” хэмээх ойлголт нь хүйн холбоотой болсон тийм үндэстэн-улс энэ ертөнцөд үгүй билээ.

                  “Төр” ба “Үндэстэн”мөнхөд оршин байдаггүй. Мөхсөн төр, мөхсөн үндэстэн олон. Заавал ч үгүй нэг цаг хугацаа, орон зайд энэ үзэгдэл болох албагүй. Тийм хувь заяа биднээс хол байх эсэх нь монголчуудаас хамаарна. Хүн амын хувьд цөөн монголчуудын хувьд үндэстнээ хамгаалах цорын ганц хэрэгсэл бол төрөө хамгаалах, бэхжүүлэх явдал мөнөөс мөн. Төрөө бэхжүүлэх, хөгжүүлэх “Үндэсний үзэл” хэр бат бэт амьтай байхаас Монгол хэмээх үндэстний хувь заяа шийдэгдэнэ.

      Монгол Үндэсний Ардчилсан Намын “МОНГОЛ ҮНДЭСТЭН, МОНГОЛ ТӨР, МОНГОЛ БОДЛОГО” гэсэн уриа бол үндэсний үзлийн  зарчмуудад суурилсан монголын төрийг  шинээр эмхлэн тохинуулах МҮАН-ын улс төрийн баримтлалын гол цөм мөн.

                  МҮАН-ын улс төрийн үзэл баримтлал нь дараахь 6 суурь асуудлыг тусгаж, шийдвэрлэх арга замуудыг гаргаж тавьсан бөгөөд энэхүү үйлсэд оролцох чинхүү сэтгэлтэй хэн  бүхэнд нээлттэй баримт бичиг болохыг тэмдэглэмээр байна. Тухайлбал,

  1. Дэлхий ертөнц ба “Монгол иргэншил”-ийн тухай

Уламжлал дээр суурилсан орчин цагтай зохицсон “Монгол иргэншил”-ийг цогцлоож хамгаалан хөгжүүлэх тухай онцгой анхаарах цаг болсон байна. Эс бөгөөс Монгол устах зам дээр зогсож байна. Сүйрэл төр улсын тухай бус монгол үндэстний тухай юм.

  1. Ардчилал болон намуудын тухай

Ардчиллыг хүсэмжилж байгаа бол намууд оршин байх нь гарцаагүй. Харин намуудыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг тулгамдсан асуудал болж байна. Намуудын шинэчлэлийн чиг шугам нь эхний шатанд харь үзлээс салах явдал бөгөөд улс төрийн намуудын түвшинд гадаадынхны хэрэгжүүлдэг бүх төрлийн сангуудын тусламж, “тархи угаалт”-аас татгалзах явдал мөн.

  1. Шинэ үндсэн хууль ба “Монгол төр”-ийн тухай

Харийнханд үйлчилдэг бус Монгол үндэстэнд үйлчилдэг төрийн тогтолцоо үгүйлэгдэж байна. Уламжлал, шинэчлэлийн тэнцвэрийг олж “Парламентат төр” Ерөнхийлөгчийн засаглал”-ыг тогтоох нь Үндсэн хуульжуулж колоничлох харийнхны бодлогын хэрэгсэл болсон өнөөдрийн төрийг Их засагжуулж, үндэсний эрх ашгаа урьдал болгодог Монгол төрийг урлах түүхэн боломж юм.

  1. Үндэсний эдийн засгийн хөгжлийн тухай

Уул уурхайн салбарын дундардаг баялагаасаа ундардаг баялаг болох үндэсний эдийн засгийн суурь болсон хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнс болон хөнгөн үйлдвэр салбарын үндэсний үйлдвэрлэгчдийг ашгийн татвараас чөлөөлөх бодлого явуулах нь зүйтэй байна. Үндэстний баялаг бол Монгол хүн, газар, байгалийн баялаг, ус агаар, үндэсний үйлдвэр, дэд бүтэц, үндэстний шинжлэх ухаан гэдэг баримтлалыг мөрдүүлнэ.

  1. Өрх гэр ба нийгмийн бодлогын тухай

Өрх гэр эдийн засгийн хувьд доройтож, ёс суртахууны уналтад орох нь Монгол үндэстний орших эс оршихуйг хөндөж буй ноцтой асуудал мөн. “Өрх гэр бол төр улсын амин эрдэнэ” гэсэн Чингис хааны сургаалийг мөрдлөг болгож, Монгол төрийн нийгмийн бодлогыг өрх гэр лүү төвлөрүүлэхийг бүх улс төрийн хүчинд уриалж байна. “Өрх гэрийн тэргүүнд ажлын байр эсвэл төлбөр” гэсэн зарчмаар төрийн бодлогыг гаргах хэрэгтэй байна.

  1. Зөрчилдөн, сөргөлдөн, даяарчлагдан буй дэлхий ертөнц ба аюулгүй байдал, гадаад бодлогын тухай

Глобальчлалын сөрөг үр дагаврыг танин мэдэх, түүнийг сөрөх Монгол төрийн чадамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй болж байна.

Гурав. Монгол өнөөдрийн дүр төрх

                  Монгол төрийн сүүлийн хорь гаруй жилийн турш явуулж байгаа зөвхөн мөнгө, материаллаг баялагт дулдуйдсан өрөөсгөл бодлого нь улс төр, эдийн засгийн бодлогын хоршил алдаа бөгөөд өдгөө цагийн нийгмийн хүрээний олон хүндрэл бэрхшээлийг шинээр бий болгосон юм. Эдгээр нь цаашид монголчуудыг үндэстнийх нь хувьд орших, эс оршихын ирмэгт аваачиж мэдэхээр байна. Хоршил алдааг бодлогодоо тээсэн “ардчилсан гэгдэж буй” тогтолцооныхоо төлөө бид төлбөр, төлөөс төлж байгаа нь өнөөгийн монголын өнгө төрх болж байгааг доор тоймлон харуулах боловч цаашид хязгааргүй үргэлжлэх юм.

  • Ажилгүйдэл буюу төлөөс дугаар нэг
  • Ядуурал буюу төлөөс дугаар хоёр
  • Хавтгайрсан архидалт, янхандалт, гэр бүлийн салалт буюу төлөөс дугаар гурав
  • Улам хүндэрч буй эрүүгийн нөхцөл байдал буюу төлөөс дугаар дөрөв
  • Үндэстэн ёс суртахууны доройтолд гүн орсон явдал буюу төлөөс дугаар тав
  • Байгаль, эх дэлхийгээ цөлмөн сүйтгэж, бохирлон хордуулж буй дажин буюу төлөөс дугаар зургаа.
  • Хээл хахуул хавтгайрсан төлөөс дугаар долоо
  • Баян ядуугийн ялгаа тэнгэр, газар шиг болсон төлөөс дугаар найм
  • Нийслэлийн амьдрах орчны доройтол төлөөс дугаар ес

Тогтолцооны алдаа гэж юуг хэлээд байгаа юм бэ?

  1. УИХ гэж сонгогдсон л бол 4 жилийн турш хаана ч хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй, асуудал шийддэггүй, харин асуудал үүсгэдэг гишүүдээс бүрддэг байгууллагыг,
  2. Эрх зүйн талаасаа хууль тогтоох байгууллагатайгаа баланс үүсгэж чадаагүй туйлын сул дорой, хэврэг Ерөнхий сайд бүхий Засгийн газрыг,
  3. Тогтолцооны алдаан дээр санаатай тоглож буй олигархи бүлэгт идэгдсэн намуудыг
  4. МАН АН гэх хоёр намын өрсөлдөөн нэртэй сөргөлдөөн, эсвэл өвөр түрийдээ орсон хуйвалдаан нь төрийн албыг хүчгүйдүүлж, Монгол төрийн нэр хүндийг унагаж, нийгмийн салаа мөчир бүрийг хамарсан хавтгайрсан намчирхалыг өдөөж, үндэстний эв нэгдлийг туйлын хэврэгшүүлж байна. Бизнес, ажил хэргийн хүмүүсийн санал санаачлага, идэвх, эрч хүчийг сулруулж, зарим тохиолдолд тодорхойгүй байдал үүсгэн ажлаа төлөвлөхөд нь хүндрэл, дарамт учруулдаг боллоо.

… Тогтолцооны гажгаас үүдэлтэй хууль гууль болж байгаа байдал юуны түрүүнд гадныханд, тэдний гар хөл бологсдод бидний нутаг, манай газар шороон дээр дураараа дургих боломж олгож байна. 

МҮАН-ын он цагийн товчоо

  • Тусгаар тогтнолоо сэргээж, шашин төрөө мандуулах зорилго бүхий Монголын анхны улс төрийн нам “Монгол Ардын Нам” байгуулагдав

1921.03.01      Монгол Ардын Хувьсгалт Нам болон өөрчилөн байгуулагдав

Зөвлөлт Орос Улсын большевик нам болон, коментернийн нөлөөлөлд хэт автаж,  аажмаар ЗСБНХУ-ын Коммунист намын удирдамжыг тууштай хэрэгжүүлэгч нам болон хувирав

  • Монголын Ардчилсан Нам байгуулагдав

1990.02.26      Монголын Социал Демократ Нам байгуулагдав

1990.03.13      Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдав

1991                Монголын Сэргэн Мандалын Нам байгуулагдав

Эдгээр намуудын үүсгэн байгуулагчид нь тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт Намын явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэн улс төрийн үүссэн нөхцөл байдлыг шүүмжилэн  улс орноо ЗСБНХУ-аас улс төр, эдийн засгийн хувьд бүрэн бие даалгах зорилгыг удирдлага болгож байсан нийгмийн шинэчлэлийн төлөө тэргүүлэх хэсэг, МАХН-ын шинэлэг сэхээтнүүд байсан.

  • Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Ардчилсан Нам, Монголын Сэргэн Мандалын Нам, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам, Шашинтны Ардчилсан Нам гэсэн ардчиллын төлөө 6 нам нэгдэж Ардчилсан нам байгуулав. Ардчиллыг хамгаалах, ололтыг баталгаажуулах, Монгол улсын ардчилал, зах зээлийн тогтолцоог шинэ түвшинд гаргах зорилгыг удирдлага болгов.
  • Үндэсний Шинэ Нам байгуулагдав

Ардчилал анархизм болж эмх замбараагүй байдал, шударга бус байдал газар авч байгаад шүүмжлэлтэй хандаж, ардчиллыг үүрэгжүүлэн, хариуцлагажуулах, үндэсний уламжлал, төрт ёсны уламжлалаараа баяжуулах, нийгмийн шударга ёсыг сэргээх зорилгыг удирдлага болгосон шинэ нам Ардчилсан намаас тусгаарлав.

                        Үндэсний үзлийн тунхаг, үзэл баримтлалаа олон түмнээ танилцуулав

                        Бурхан Халдун уулнаа тэнгэрт даатгав.

2007 он           Үндэсний үзлийн 13 зарчмыг олон түмнээ сонордуулав

Нийгмийн харилцааны баялагийг бүтээх тухай номлол гаргав

                        Монгол хүний үүрэг хариуцлагын тухай тунхагийн төслийг боловсруулав.

  • 5-р Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дэвшүүлэв
    • УИХ-ын сонгуульд оролцов
    • Орон нутгийн сонгуульд Улс төрийн нам оролцох нь нийгмийн талцал хуваагдлыг өдөөж байгаа тул МҮАН /ҮШН/ оролцохоос ухамсартайгаар оролцохгүй байхаар шийдвэрлэв.
    • Цагаан сараар Үндэсний хувцасны баяр, Монгол бэлэг санаачилга өрнүүлэв
    • Үйлдвэржилтийн хувьсгалын үзэл санааг дэвшүүлэв

2009  он          Үндэсний хувьсгал өрнүүлэх тухай Хөх номоо түгээв.

                        Үндэсний үзэл Улаан ном түгэв.

                        Үндэсний үзлээр төрөө төвшитгөх Цагаан ном түтнээ түгэв.

2010 он           Шинэ Үндсэн хуулийн /5-р Үндсэн хууль/ төслөөр эрдэмтэн мэргэд оролцсон

хэлэлцүүлэг эхлүүлэв.

Орон нутагт Үндэсний хувьсгалын үзэл санааг таниулах ажлыг өрнүүлэв

Амлалт нэхэх Ард Түмний хөдөлгөөнийг санаачилав.

2011 он               Үндэсний Их Хуралдай зохиох санаачилга өрнүүлэв

ҮШН-ийн III их хурал 9 дүгээр сарын 14-ний өдөр хуралдав. Намынхаа нэрийг Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон өөрчлөв. Намын даргаар Мэндсайханы Энхсайхан, ЕНБД-аар Намдагийн Батцэрэг нар сонгогдов.

  • “Үндэсний эрх ашиг ба шинэ амьдрал” /Ц.Цолмон/
  • “Үзэл санаа ба улс төрийн намууд” /Н.Батцэрэг/
  • “Манан болон Утаанбаатар” /Б.Цогтгэрэл/
  • “Шударга ёсыг эгүүлэн залах нь” /Г.Уянга/
  • “Эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” /Д.Дэлгэрцогт/
  • “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл ба МАНИН” /А.Отгонболд/
  • “Айсуй аюулыг даах боловсролын тогтолцоо” /Л.Батсайхан/ зэрэг илтгэлийг сонсч хэлэлцэн, Монгол Үндэсний Ардчилсан Намын улс төрийн баримтлал /М.Энхсайхан/-ыг хурлаар сайшаасан юм.
  • Монгол Үндэсний Ардчилсан Намын III их хурлаас улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд болон үндэсний сэхээтэн, ажилчин, малчин, тариаланч, цэрэг арми, хүчний байгууллагынхан, нийт монголчууддаа хандан Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд “Гуравдахь хүчний ялах эвсэл”-д нэгдэхийг уриалж, “ЭВСЭХ УРИАЛГА” гаргалаа.

                        МАХН, МҮАН улс төрийн холбоо байгууллаа.

  1. МАХН, МҮАН-ын нээлттэй хуралдаан

МАХН, МҮАН-ын нээлттэй /2012.02.13/ хуралдаанд БНН, МЛН, МоАХН болон иргэний хөдөлгөөнүүд, иргэд оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Нээлттэй хуралдааны гол үзэл санаа нь олигархийн “МАН-АН” бүлэглэлийг төр, засгийн өндөрлөгөөс хэрхэн зайлуулах арга замын эрэл байж, УИХ-ын гадна байгаа улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнийхөн нэгдэж, “Гуравдагч хүчний эсвэл” байгуулах явдал байв. Үүний тулд “Бүх ард түмний хуралдай”-г зарлан хуралдуулахын өмнө орон даяар бүс нутгийн “Их хуралдай”-г зохион явуулах шийдвэрт хүрсэн билээ.

2012 он     

Манай нам 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-тай хамтран “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”-ийг байгуулж оролцлоо.

2012 оны сонгуулиар “Шударга ёс эвсэл” “МОНГОЛОО АВРАХ  5  ХУВЬСГАЛ” гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулан 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн бүх тойрогт хүмүүсээ нэр дэвшүүлэн оролцож нийт 11 гишүүний суудал авснаас, манай нам 5 суудал авлаа. Мөн  Улсын Их Хуралд “Шударга ёс эвсэл”бүлэг  байгууллаа.

2013 он

  • Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав /ШУЯ-тай хамтрав. Чингис ЗБ/
  • Төрөө урлахуй хэлэлцүүлэг зохион байгуулав /ХҮТ/
  • Ардчиллын хямрал, сэргээн хөгжүүлэх асуудал, хэлэлцүүлэг /НТБ/
  • Үндэсний үйлдвэржилтийн нэгдсэн зураглал, мега төслүүдийг эхлүүлэх ажлуудыг санаачилан онол, арга зүйн болон зөвлөмж гаргаж, Засгийн газрын ажлын хэсгүүдийг удирдав

2014 он

  • Хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн бодлогын бичиг баримт боловсруулах, дэд бүтэц мега төслүүдийг эхлүүлэх, ажлын байр бий болгох ажлуудад намын идэвхтнүүд санаачилгатай, М.Энхсайхан, Б.Цогтгэрэл, М.Сономпил, Ж.Батхуяг нар оройлон оролцож байв
  • Нийслэлийн намын дарга Баянжаргалын Цогтгэрэл “Эх Оронч худалдан авалт санаачилга өрнүүлэв.

2015 он           Ардчиллын 4 дэх хувьсгалын давалгааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв

  • 5-р ҮНДСЭН ХУУЛЬ хэлэлцүүлэг /Улаанбаатар ЗБ/

2016                УИХ-ын сонгуулийн өмнө эрх баригчид Сонгуулийн хуулиа өөрчилж, МАНАН намаас өөр нам сонгуульд оролцох боломжгүйгээр хуульчилсантай холбоотой МҮАН сонгуульд оролцохоос татгалзлаа.

  • Намын 10 жилийн ойг тэмдэглэв.
  • “НАМГҮЙ СУМ, ДҮҮРЭГ” ХӨДӨЛГӨӨН өрнүүлэх санаачилга гаргав
  • Шинэ Үндсэн хууль хэлэлцүүлэг /НТБ/
  • Үндэсний хөгжлийн концепц танилцуулга /цуврал/
  • “ХӨГЖЛИЙН ХҮРД” Теле нэвтрүүлэгүүд ЕНБД Б.Цогтгэрэл
  • Намын даргаар Баянжаргалын Цогтгэрэл сонгогдов 2016.11.16 /УДШ  2017 оны 10 сарын 22-нд бүртгэв./

2017 он          

  • Намын дарга Б.Цогтгэрэл УИХ-аас зохион байгуулсан бага хуралд “Үндсэн хуулиар төрөө урлахуй” илтгэл тавив
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг дэмжиж, төрийн чадамжийг нэмэгдүүлж, үүрэг, хариуцлагыг бүрэн хүлээлгэх шийдвэр гаргав.
  • “НАМГҮЙ СУМ, ДҮҮРЭГ САНААЧИЛГА” –ыг орон нутагт танилцуулж эхлэв, 150 суманд захидлаар санаачилгаа хүргүүлэв.
  • Төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагууд, иргэд, орон нутгийн засаг, захиргаа, ИТХ-ын төлөөлөгчдөд мэдээлэл хийв.
  • 1000 орчим захидал, санал, хүсэлт хүлээн авч эрх бүхий байгууллагуудад хуваарилан уламжлав.
  • “Үндсэн хуулийн түгээмэл ба Үндэсний онцлогт зохицуулалт” Намын дарга Б.Цогтгэрэл УИХ-аас зохион байгуулсан Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт илтгэл тавив
  • Төв банк, арилжааны банкууд, зээлийн асуудлаар намын байр суурийг УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэв.
  • Боловсролын салбарын шинэчлэлийн “Амьжиргаатай-Авъяаслаг-Аугаа Монголчууд” хөтөлбөрийн танилцуулга Багш нарын төлөөлөл, дунд сургуулиуд, эцэг эхчүүд, ахлах ангийнханы дунд зохиогдож байна
  • Парламентад суудалгүй намуудын зөвлөлийг намын дарга Б.Цогтгэрэлийн санаачилгаар тогтмолжуулав
  • он
  • УИХ-ын 2020 оны сонгуульд МАНАН-гүй Монгол төрийг үүсгэх санаачилга дэвшүүлж Улс төрийн 21 намын хамтарсан анхдугаар зөвөлгөөнийг хийв
  • УИХ-ын 2020 оны сонгуульд Шинэ нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв намуудтай ШИНЭ ЭВСЭЛ байгуулж оролцов.
  • он
  • УИХ-ын 2024 оны сонгуульд Ногоон намтай хамтран “Үндэсний эвсэл” байгуулж оролцов.
  • УИХ-ын 2024 оны сонгуульд “Үндэсний эвсэл” 4 суудал авав.
  • он
  • МҮАН-ын 7-р Их Хурал хуралдаж намын хөтөлбөр, дүрмийг шинэчлэн баталж, дээд шүүхэд хүргүүлэв. 

НАМЫН ДАРГА НАР        

  • Онд Мэндсайханы Энхсайхан сонгогдов /Ерөнхий сайд асан/
  • Онд Жанлавын Наранцацралт сонгогдов /Ерөнхий сайд агсан/
  • онд Цэрэндашийн Цолмон сонгогдов /Батлан Хамгаалахын яамны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/

2011 онд Мэндсайханы Энхсайхан сонгогдов /Ерөнхий сайд асан/

2016  онд Баянжаргалын Цогтгэрэл сонгогдов /ҮХААЯ-ны дэд сайд асан/