Skip to content Skip to footer
Цэс Хаах


МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМЫН ДҮРЭМ

17-р жарны Модон Могой жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын шинийн арваннайман, хөх бар өдөр
НЭГ. НАМЫН ЗОРИЛГО, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ҮНЭТ ЗҮЙЛС

1.1. Намын зорилго
Монгол Үндэсний Ардчилсан Нам нь Монгол Улсын тогтвортой хөгжил, аюулгүй
байдлыг бататган бэхжүүлж, төрт ёс, түүх, өв соёлынхоо уламжлалыг нандигнан
өвлөж, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн
дээдэлж, төрийн тогтвортой байдлыг хангахыг эрхэм зорилго болгоно.
Намын үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурлан үйл ажиллагааны
зорилгыг тодорхойлсон бодлогын баримт бичиг – намын хөтөлбөрийг намын Их
Хурлаар баталж мөрдүүлнэ.
1.2. Намын үзэл баримтлал, үнэт зүйлс:
Үндэсний үзэл
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалж, үндэсний
эрх ашигт нийцсэн, бие даасан гадаад бодлогыг хэрэгжүүлэх, үндэсний соёл,
түүх, уламжлалаа дээдлэн хөгжүүлж, үндэсний бахархлыг бадрааж ирээдүй хойч
үедээ өвлүүлэх.
Ардчилсан үзэл
Хүн төрөлхтөний хөгжлийн нийтлэг чиг хандлагыг эрхэмлэн ардчилсан үндсэн
хуулийн суурь зарчмуудыг хамгаалах;
Эдийн засаг, бизнесийн эрх чөлөөг хангаж, хувийн өмч, хөрөнгийг хамгаалан, зах
зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг дэмжин, хувийн хэвшилд түшиглэсэн аж
үйлдвэр, технологийн бүхий л салбарууд хөгжих татвар, хууль эрх зүйн орчныг
бүрдүүлэх.
Шударга ёсны үзэл
Иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хууль ёсыг дээдлэх, төр нь иргэндээ тэгш
боломжийг олгох тэгш эрхэд суурилсан шударга сонгууль, төрд тавих иргэний
хяналт, хариуцлагатай төр, хөгжингүй иргэний нийгэм бүхий нийгмийн тогтолцоог
бүрдүүлэх.

2.1. Намын нэр:
Намын бүтэн нэр нь “Монгол Үндэсний Ардчилсан Нам”, товчлол нь “МҮАН”,
Англи хэл дээр “Mongolian National Democratic Party” товчлол нь “MNDP” байна.
2.2. Намын бэлгэ тэмдэг:
Монгол Үндэсний Ардчилсан Намын бэлгэ тэмдэг нь намын үзэл баримтлал,
эрхэм зорилго, үнэт зүйлсийг илэрхийлсэн Аугаа түүхт Монголын Их Цагаан
тугийг нар, галын эрчимээр хүрээлэгдсэн мөнх тэнгэрийн билэгдэл хөх өнгөт
суурин дээр байрлуулсан байна. Энэ нь Мөнх Тэнгэрийн хүчин доор Их суу
залийн ивээл доор Монголчууд эе эвийн сэтгэлээр ашид амгалан, цог хийморь
төгс байхыг бэлгэдэнэ.


Монгол Үндэсний Ардчилсан Намын туг нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг
болон бие, хэл, сэтгэлийг илэрхийлэх улаан, цагаан, хөх өнгөтэй тугны тэргүүн
дээд хэсэгт нар, сар, галыг байрлуулсан байна. Энэ нь үүрд мөнх оршиж,
тогтвортой хөгжихийн билэгдэл болно. Үндэсний үзлийн эх сурвалж Монгол
бахархалын өдрийг эрхэмлэн дээдэлнэ.

 

3.1. МҮАН нь хуульд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1.Иргэдийн улс төрийн хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх;
3.1.2.Төр, иргэдийн хооронд байнгын, тогтвортой, идэвхтэй холбоо харилцаа
үүсгэх;
3.1.3.Иргэдийн улс төрийн боловсрол, идэвхтэй оролцоог хөхүүлэн дэмжих;
3.1.4.Төрийн, улс төрийн алба хаах хариуцлагатай иргэнийг бэлтгэх;
3.1.5.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцох;
3.1.6.Сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх.
3.2. МҮАН нь хуульд заасан дараах эрхийг эдэлнэ:
3.2.1. Намын хөтөлбөр, бодлого, үйл ажиллагааг иргэд, сонгогчдод танилцуулах,
сурталчлах;
3.2.2. Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж, сонгогчдод
танилцуулах, сурталчлах;
3.2.3. УИХ-ын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох;
3.2.4. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглааныг хуулийн
хүрээнд санаачлан зохион байгуулах;
3.2.5. Хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах;
3.2.6. Намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах,
намын гишүүн элсүүлэх;
3.2.7. Намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох;
3.2.8. Хуулийн дагуу орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, өөрийн өмчтэй байх;
3.2.9. Бусад намтай эвсэл байгуулах, нэгдэх, нийлэх;
3.2.10. Олон улсын байгууллага, бусад орны нам, байгууллагатай хамтран
ажиллах, улс төрийн намуудын олон улсын байгууллагад элсэх;
3.2.11. Хуульд заасан бусад эрх.
3.3. МҮАН нь үйл ажиллагаандаа ил тод, ардчилсан зарчим баримтлана:
3.3.1.Намын ажлыг ёс зүйн өндөр түвшинд шударгаар явуулах, улс төрийн
шийдвэрийг албан ёсны хуралдаанаараа хэлэлцэн хамтын зарчмаар
гаргах, тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар
асуудлыг шийдвэрлэх, цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж хэлэлцэх
боломжийг олгож байх, намын үйл ажиллагааг бүх гишүүдэд тайлагнаж
байх;
3.3.2.Нам гишүүдээ Их Хурлаар хэлэлцэх асуудал, намын удирдах байгууллага,
албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох, томилоход аливаа
хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэгш боломж олгох, нууц санал
хураалт явуулах, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах;
3.3.3.Нам бодлого, үйл ажиллагаандаа хувь хүн болон нийгмийн бүлгийг аливаа
хэлбэрээр үл ялгаварлах, үл гадуурхах, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш
эрх, тэгш боломжийг үл хязгаарлах, үл ялгаварлан гадуурхах, эмэгтэй,
ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын
бүлгүүдийн төлөөлөл, оролцоог хангах;
3.3.4.УИХ-ын сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын сонгуульд нэр дэвшүүлэх, намын Бүгд Хурал, Удирдах Зөвлөл,
нийслэл, аймаг, дүүргийн Намын хорооны тэргүүлэгчид, Хяналтын
хорооны бүрэлдэхүүнийг сонгох сонгуульд нэр дэвшүүлэхэд аль нэг
хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх;
3.3.5.УИХ-ын сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын сонгуульд нэр дэвшигчдийн болон намын Бүгд Хурал, Хяналтын
хороо, Удирдах зөвлөл, нийслэл, аймаг, дүүргийн Намын хорооны
бүрэлдэхүүний 40 хувиас доошгүй нь аль нэг хүйсийн төлөөлөл байх;
3.3.6.УИХ-ын сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын сонгуульд нэр дэвшигч эрэгтэй, эмэгтэй гишүүний сонгуулийн
сурталчилгаанд намаас үзүүлэх санхүүгийн дэмжлэг ижил хэмжээтэй байх;
3.3.7. Намын гишүүний санал, санаачлагыг дэмжиж ажиллах;
3.3.8.Нам өөрийн албан ёсны цахим хуудастай байх бөгөөд намын үйл
ажиллагааг цахимаар явуулах, олон нийт, иргэдэд үйл ажиллагаагаа ил
тод, нээлтэй байлгах, олон нийтэд тогтмол мэдээлэх, мэдээлэл авах
боломжоор хангах.

4.1. МҮАН нь намын удирдах дээд байгууллага, төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх
төв байгууллага, хяналтын байгууллага болон салбар нэгж буюу орон нутгийн
намын байгууллагатай байна.
4.2. Намын удирдах дээд байгууллага нь МҮАН-ын Их Хурал байна.
4.3. Намын төлөөллийн төв байгууллага нь МҮАН-ын Бүгд Хурал байх бөгөөд Их
Хурлаар байгуулна.
4.4. Намын хяналтын байгууллага нь МҮАН-ын Хяналтын хороо байх бөгөөд Их Хурлаар
байгуулна.
4.5. Намын гүйцэтгэх төв байгууллага нь МҮАН-ын Удирдах зөвлөл байх бөгөөд Бүгд
Хурлаар байгуулна.
4.6. Намын салбар нэгж, орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэл, дүүргийн Намын
хороо байх бөгөөд Удирдах зөвлөл байгуулна.
4.7. Намын бодлого боловсруулахад зөвлөх, судалгаа хийх, намын гишүүдийг сургаж
бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэг бүхий бодлогын
судалгааны байгууллага намын дэргэд ажиллана.
4.8. Нам нь нийгэм, эдийн засгийн болон бусад салбарын бодлогын асуудлаар
зөвлөлдөх, намын бодлого, үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд сурталчилах,
намын бодлого, үйл ажиллагаа нь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдалд нийцэж
байгаа эсэхийг үнэлэх, сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгох ажлыг зохион
байгуулах зэрэг чиг үүрэгтэй бүтцийн нэгж байгуулж болно.
4.9. Намын архив, сан хөмрөг нь намын халдашгүй, хуваагдашгүй өмч хөрөнгө байна.

5.1. Намын удирдах дээд байгууллага болох намын Их Хурлыг дөрвөн жил тутам нэг
удаа Удирдах Зөвлөл зарлан хуралдуулна.
5.2. Намын ээлжит бус Их Хурлыг Бүгд Хурал зарлан хуралдуулна.
5.3. Намын Их Хурал 108-аас доошгүй тооны төлөөлөгчтэй хуралдана.
5.4. Намын Их Хурлын төлөөлөгчид нь орон нутгийн намын байгууллагуудын гишүүдийн
төлөөлөл болон ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн
сонирхлын бүлгүүдийн төлөөллийн оролцоог тус тус хангасан байна.
5.5. Намын Их Хуралд намын нийт гишүүдээ төлөөлөн оролцох хүсэлтэй намын
гишүүдийн саналыг нээлттэй, ил тод авсны үндсэн дээр Их Хурлын төлөөлөгчдийн
тоо 108, түүнээс дээш байх, тэдгээрийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн
төлөөлөл байх шаардлагыг баримтлан Их Хурлын төлөөлөгчийг сонгох ажлыг
Удирдах зөвлөл зохион байгуулж гүйцэтгэнэ.
5.6. Намын ээлжит болон ээлжит бус Их Хурлын зарыг хурал хуралдахаас 14-өөс
доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон намын
цахим хуудсаар дамжуулан намын гишүүдэд хүргэсэн байна.
5.7. Бүгд Хурлын гишүүн намын Их Хурлын төлөөлөгч байна.
5.8. Намын Их Хурал дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
5.8.1.Намын дүрэм, хөтөлбөрийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
5.8.2.Намын төлөөллийн төв байгууллага болон намын хяналтын байгууллагыг 4
жилийн хугацаатай байгуулж, бүрэлдэхүүнийг нь сонгож батлах, батлах,
эдгээр байгууллагын тайланг 4 жилийн хугацаанд 1-ээс доошгүй удаа
хэлэлцэх;
5.8.3.Намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь
зогсоох;
5.8.4.Намын даргыг дөрвөн жилийн хугацаатай сонгож батлах, чөлөөлөх,
огцруулах;
5.8.5.Намын Бүгд Хуралд үүрэг, чиглэл өгөх;
5.8.6.Намын дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.
5.9. Намын Их Хурлын хуралдааныг тус хурлаас сонгогдсон 3-5 гишүүн удирдан явуулна.
5.10. Намын Их Хуралд Тооллогын комисс байгуулан ажиллуулна.
5.11. Намын Их Хуралд хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн
олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.
5.12. Намын Их Хурлын тогтоол, тэмдэглэлд Их Хурлыг удирдсан гишүүд гарын үсэг
зурж, намын тамга дарж баталгаажуулна.

6.1. Намын Их Хурлын чөлөөт цагт намын Их Хурлын бүрэн эрхийг намын төлөөллийн
төв байгууллага болох Бүгд Хурал хэрэгжүүлнэ.
6.2. Намын Бүгд Хурал 45 гишүүний бүрэлдэхүүнтэй, тэдгээрийн 40-өөс доошгүй хувь нь
аль нэг хүйсийн төлөөлөл байх бөгөөд намын Их Хурлаас нууц санал хураалтаар
сонгож батална.
6.3. Намын Бүгд Хурлын гишүүнд намын Их Хурлын төлөөлөгч нэр дэвшүүлэх бөгөөд нэр
дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна.
6.4. Намын Бүгд Хурал жилд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд доор дурдсан бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:
6.4.1.Улс төрийн сонгуульд нам дангаараа, эсхүл эвсэл байгуулж оролцох, эсэх
асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;
6.4.2.Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах;
6.4.3.Төрийн улс төрийн албан тушаалд болон намын удирдах албан тушаалд
нэр дэвшигчийг сонгох, томилох, чөлөөлөх, тэдгээрт жендэрийн тэгш
байдлыг хангах журмыг батлах, өөрчлөх;
6.4.4.УИХ-ын сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын сонгуульд нэр дэвшихэд тавигдах шаардлага, тэдгээрт жендэрийн
тэгш байдлыг хангах, нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх
журмыг батлах, өөрчлөх;
6.4.5.Намын хөрөнгө, орлогыг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам, Бүгд
Хурлын үйл ажиллагааны журам, Хяналтын хорооны үйл ажиллагааны
журам, Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам, Намын ажлын
албаны үйл ажиллагааны журам, Намын бодлогын судалгааны
байгууллагын үйл ажиллагааны журам, Намын салбар нэгж болон бүтцийн
нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах журам, Маргааныг хянан
шийдвэрлэх журам, Намын гишүүний ёс зүйн дүрэм зэрэг намын үйл
ажиллагаатай холбоотой дүрэм журмыг батлах, өөрчлөх;
6.4.6.Намаас УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батлах,
нэр дэвшүүлэх;
6.4.7.Намын Удирдах зөвлөлийг 4 жилийн хугацаатай байгуулж, Удирдах
зөвлөлийн гишүүнийг нууц санал хураалтаар, олонхийн саналаар сонгож
батлах, чөлөөлөх, нөхөн сонгох;
6.4.8.Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг 4 жилийн хугацаатай сонгож
батлах, чөлөөлөх, огцруулах, нөхөн сонгох;
6.4.9.Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн намын дотоод аудиторыг томилох
асуудлыг хэлэлцэн 4 жилийн хугацаатай батлах, чөлөөлөх, нөхөн
томилох;
6.4.10. Намын Удирдах зөвлөл, Хяналтын хороо, аймаг, нийслэл, дүүргийн
Намын хороо, намын бодлогын судалгааны байгууллага, бусад бүтцийн
нэгж, намын санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтанд үүрэг,
чиглэл өгөх, ажлын тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх;
6.4.11. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дотоод аудиторын
ажлын тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх;
6.4.12. Намын даргын сонгуульд хоёроос доошгүй гишүүний нэрийг дэвшүүлэх;
6.4.13. Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, намын дотоод
аудиторын орон гарвал Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн саналыг
хэлэлцэн нөхөн сонгох, батлах;
6.4.14. Намын дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй хэмжээнд намын дүрэмд
нэмэлт, өөрчлөлт оруулах;
6.4.15. Намын бодлого, улс төрийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах,
бусад холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;
6.4.16. Ажлаа намын Их Хуралд тайлагнах;
6.4.17. Намын дүрэм, журамд заасан бусад эрх, үүрэг.
6.5. Бүгд Хурал энэхүү дүрмээр тогтоосон журам, дүрэм батлах эрхээ хэрэгжүүлэхдээ
холбогдох хууль, намын дүрэмд нийцүүлсэн байна.
6.6. Намын Бүгд Хурлын ээлжит хуралдааныг намын дарга зарлан хуралдуулна.
6.7. Намын Бүгд Хурлын ээлжит бус хуралдааныг Удирдах зөвлөлийн шийдвэрээр,
эсхүл Бүгд Хурлын гишүүдийн олонхи шаардсан тохиолдолд намын дарга 30
хоногийн дотор зарлан хуралдуулна.
6.8. Намын Бүгд Хурлын зарыг хурал хуралдахаас 3-аас доошгүй хоногийн өмнө олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон намын цахим хуудсаар дамжуулан Бүгд
Хурлын гишүүдэд хүргэсэн байна.
6.9. Намын Бүгд Хурлын хуралдааныг намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
хуралдааны тэргүүлэгч гишүүн удирдан явуулна. Намын дарга, Ерөнхий нарийн
бичгийн даргын эзгүйд хуралдах бол хурлыг Бүгд Хурлын гишүүдийн сонгосон 3
тэргүүлэгч гишүүн удирдан явуулна.
6.10. Намын Бүгд Хурлын гишүүдийн ердийн олонхи нь хуралдаанд оролцож байгаа бол
хүчинтэйд тооцно.
6.11. Намын Бүгд Хуралд Тооллогын комисс байгуулан ажиллуулна.
6.12. Намын Бүгд Хурлын хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ердийн олонхийн
саналаар шийдвэр гаргаж, тогтоол гаргана.
6.13. Намын Бүгд Хурлын тогтоол, тэмдэглэлд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн
дарга, тэргүүлэгч гишүүн гарын үсэг зурж, намын тамга дарж баталгаажуулна.
6.14. Намын Бүгд Хурлын гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө чөлөөлөх
үндэслэл:
6.14.1. Намаас гарсан;
6.14.2. Намын гишүүнээс түдгэлзвэл зохих төрийн албан тушаалд сонгогдсон,
томилогдсон;
6.14.3. Бүгд Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл гаргасан;
6.14.4. Эрүүл мэндийн шалтгаантай.
6.15. Намын Бүгд Хурлын бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн гишүүдийн тоо
Бүгд Хурлын гишүүдийн гуравны нэг болсон тохиолдолд намын ээлжит бус Их
Хурлыг 60 хоногийн дотор зарлан хуралдуулж Бүгд Хурлын гишүүнийг нөхөн сонгоно.

7.1. Намын улс төрийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах,
гүйцэтгэх төв байгууллага нь намын Удирдах зөвлөл байна.
7.2. Удирдах зөвлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй, тэдгээрийн 40-өөс доошгүй хувь нь
аль нэг хүйсийн төлөөлөл байна.
7.3. Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг
хүйсийн төлөөлөл байна. Бүгд Хурлын гишүүн өөрийн нэрийг Удирдах зөвлөлийн
гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
7.4. Удирдах зөвлөл улирал бүр нэгээс доошгүй удаа хуралдана. Удирдах зөвлөлийн
хуралдааныг намын дарга удирдана.
7.5. Удирдах зөвлөл дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
7.5.1.Намын Их Хурал, Бүгд Хурлаар гаргасан шийдвэр, үүрэг, чиглэлийг
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж удирдах;
7.5.2.Намын Их Хурал, Бүгд Хурлаар хэлэлцэх асуудал, шийдвэрийн төслийг
боловсруулах, хурлын бэлтгэл ажлыг хангах;
7.5.3.Намын бодлого, үйл ажиллагаатай холбоотой улс төрийн уриалга,
тунхаглал, мэдэгдэл, шаардлага, заавар, зөвлөмж боловсруулах, батлах;
7.5.4.Төрийн улс төрийн болон төрийн албанд намаас нэр дэвшигчийг сонгон
шалгаруулах, томилох, чөлөөлөх асуудлыг зохих журмын дагуу
шийдвэрлэх;
7.5.5.Намын бүтцийн ба салбар нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах
шийдвэр гаргах;
7.5.6.Намын ажлын албыг байгуулах, бүтэц, орон тоо, төсвийг батлах, өөрчлөх;
7.5.7.Намын Ерөнхий нарийн бичгийн даргаас намын санхүүгийн асуудал
хариуцсан удирдах ажилтанд нэр дэвшүүлсэн 2-оос доошгүй нэр
дэвшигчийг хэлэлцэн сонгож батлах, чөлөөлөх, нөхөн сонгох;
7.5.8.Намын бүх шатны байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг
хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх, намын хүний нөөцийн бодлогыг
тодорхойлох, хэрэгжүүлэх;
7.5.9.Төрөөс намд үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийг намын бүтцийн нэгж, салбар
байгууллагад хуулийн дагуу зохих ёсоор хуваарилах;
7.5.10. Аймаг, нийслэл, дүүргийн Намын хороо, намын бүтцийн байгууллага,
нэгжийн ажлын тайлан, намын санхүүгийн тайланг хэлэлцэх, үнэлэлт
дүгнэлт, үүрэг, чиглэл өгөх;
7.5.11. Намын гишүүд, дэмжигчид, намын салбар нэгж, бүтцийн байгууллагаас
намын бодлого, үйл ажиллагаатай холбоотой гаргасан санал, хүсэлт,
өргөдөлд хариу өгөх;
7.5.12. Намын гадаад харилцааг эрхлэн хөгжүүлэх;
7.5.13. Эрх мэдлийн хүрээнд намын улс төрийн бодлого, үйл ажиллагаатай
холбоотой шийдвэр гаргах, бусад холбогдох асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэх;
7.5.14. Ажлаа Бүгд хуралд тайлагнах;
7.5.15. Намын дүрэм, журамд заасан бусад эрх, үүрэг.
7.6. Удирдах зөвлөлийн хуралдааныг намын дарга зарлан хуралдуулна.
7.7. Удирдах зөвлөлийн хуралдааны зарыг 2-оос доошгүй хоногийн өмнө намын цахим
хуудас болон гар утсаар дамжуулан Удирдах зөвлөлийн гишүүдэд хүргэсэн байна.
7.8. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи санал гаргасан бол Удирдах зөвлөлийн
ээлжит бус хуралдааныг 7 хоногт багтаан зарлан хуралдуулж, гаргасан шийдвэрээ
Удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
7.9. Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонхи нь хуралдаанд оролцож байгаа бол
хүчинтэйд тооцно.
7.10. Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ердийн олонхийн
саналаар шийдвэр гаргаж, тогтоол гаргана.
7.11. Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, тэмдэглэлд намын дарга гарын үсэг зурж,
намын тамга дарж баталгаажуулна.
7.12. Удирдах зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө чөлөөлөх
үндэслэл:
7.12.1. Намаас гарсан;
7.12.2. Намын гишүүнээс түдгэлзвэл зохих төрийн албан тушаалд сонгогдсон,
томилогдсон;
7.12.3. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл гаргасан;
7.12.4. Эрүүл мэндийн шалтгаантай.
7.13. Удирдах зөвлөлийн гишүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд Удирдах
зөвлөлийн гишүүнийг нөхөн сонгох сонгуулийг 30 хоногийн дотор Бүгд Хурал зохион
байгуулна.

8.1. Гишүүнчлэл, гишүүнээр элсүүлэх шалгуур, үндэслэл:
Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн, намын зорилго, үзэл баримтлал, хөтөлбөр,
дүрмийг хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа бол МҮАН-ын намын гишүүнээр элсэх
эрхтэй.
8.2. Намд гишүүнээр элсэхээ илэрхийлсэн иргэний хүсэлтийг тухайн Намын хороо
хүлээн авч гишүүнээр элсүүлэх шалгуур, үндэслэлийг хангаж байгаа бол намын
гишүүний үнэмлэх олгож, бүртгэнэ. Намын гишүүний үнэмлэх олгож, бүртгэлд
бүртгэснээр тухайн иргэнийг намын гишүүнээр элссэнд тооцно. Намд элсэх
хүсэлтийг бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргана.
8.3. МҮАН-ын гишүүн (цаашид “намын гишүүн” гэнэ) нь намын гишүүн, намын сонгуульт
гишүүн гэсэн хоёр хэлбэртэй байна.
8.4. Намын гишүүн нь төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвшин сонгогдсон,
томилогдсон, намын төлөөллийн болон гүйцэтгэх төв байгууллагад сонгогдсон бол
намын сонгуульт гишүүн гэнэ.
8.5. Гишүүний эрх, үүрэг:
8.5.1. Намын гишүүн дараах эрх эдэлнэ:
 Намын үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, хуралд санал гаргах,
саналаа илэрхийлэх, бодлого, шийдвэрт тусгуулах хүсэлт гаргах;
 Намын сонгуульт байгууллагад сонгох, сонгогдох;
 Намын дотоод үйл ажиллагаа, судалгаа, сургалт, хөтөлбөрт оролцох,
мэдлэг, чадвараа дээшлүүлэх;
 Хууль, дүрэм, журамд заасан бусад эрх.
8.5.2. Намын гишүүн дараах үүрэг хүлээнэ:
 Намын үзэл баримтлал, хөтөлбөр, дүрмийг дагаж мөрдөх, хүндэтгэх;
 Намын гишүүний ёс зүйн дүрмийг баримтлах;
 Намын бодлого, үйл ажиллагааг дэмжих;
 Намын улс төрийн болон бусад үйл ажиллагаанд идэвх, санаачлагатай
оролцох;
 Намын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилан
таниулах, намд гишүүн элсүүлэхэд санаачлага, идэвх зүтгэл гаргаж
байх;
 Намын гишүүний татварыг цаг хугацаанд нь төлөх;
 Хууль, дүрэм, журамд заасан бусад үүрэг.
8.6. Намын гишүүн төрийн албан хаагчаар томилогдсон, хуульд заасан үндэслэлээр
намын гишүүнээс түдгэлзвэл зохих ажил, албан тушаал эрхлэх бол уг албыг хаах
хугацаанд намын гишүүнээс хуулийн дагуу түдгэлзэнэ.
8.7. Намын гишүүнээс түдгэлзсэн бол намын гишүүний эрхгүй бөгөөд намын үйл
ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй.
8.8. Намын гишүүнээс түдгэлзэх үндэслэл арилсан бол намын гишүүнчлэлийг шууд
сэргээж, гишүүнээр бүртгэнэ.
8.9. Намын дүрмийн дагуу намын гишүүнээс хасах болон бусад сахилгын шийтгэлийг
ногдуулах эрхийг Хяналтын хороо болон бусад намын байгууллага хэрэгжүүлнэ.
8.10.Намаас хасах, сахилгын бусад шийтгэл, үндэслэл:
8.10.1.Намын гишүүн нь намын үзэл баримтлал, үнэт зүйлийн эсрэг үйл
ажиллагаа явуулсан, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг
дэмжсэн, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр
тогтоогдсон бол намын үнэт зүйлс, зарчмыг ноцтой зөрчсөнд тооцогдох
бөгөөд Хяналтын хорооны шийдвэрээр намын гишүүнээс хасна.
8.10.2.Намын гишүүн нь санаатайгаар намын байгууллага, гишүүдийн эв нэгдэл,
намын нэр хүндэд ноцтой хохирол учруулахаар үйлдэл хийсэн, гишүүний
сонгох, сонгогдох, томилогдох эрхийг зөрчсөн, улс төрийн сонгуульд нам
болон нэр дэвшигчийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, намын хөрөнгө,
санхүүд хохирол учруулсан, намын дүрэм, журмаар олгосон эрх мэдэл,
сонгуульт албаа урвуулан ашигласан бол намын дүрмийг санаатай
зөрчсөн гэж үзэх бөгөөд Хяналтын хорооны шийдвэрээр намын гишүүнээс
хасна.
8.10.3.Намын сонгуульт гишүүн тухайн сонгогдсон намын байгууллагын /Бүгд
хурал, Удирдах зөвлөл, Хяналтын хороо/ хуралдааныг хүндэтгэх
шалтгаангүйгээр 2 удаа тасалсан бол сахилгын шийтгэл ногдуулах
үндэслэл бүхий зөрчил гэж үзэх бөгөөд бичгээр “сануулах” сахилгын
шийтгэлийг Хяналтын хорооны шийдвэрээр ногдуулна.
8.10.4.Намын сонгуульт гишүүн намын татвараа 3-6 сарын хугацаанд төлөөгүй
бол сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүхий зөрчил гэж үзэх бөгөөд
намын татвараа 3 сар төлөөгүй бол 6 сар хүртэл хугацаагаар, 4-6 сар
төлөөгүй бол 6-12 хүртэл сарын хугацаагаар намын сонгуульт гишүүний
бүрэн эрхийг “түр түдгэлзүүлэх” сахилгын шийтгэлийг Хяналтын хорооны
шийдвэрээр ногдуулна.
8.10.5.Намын сонгуульт гишүүн намын татвараа 7-оос дээш сар төлөөгүй, эсхүл
хүндэтгэх шалтгаангүйгээр намын улс төрийн сонгуулийн сурталчилгааны
ажилд оролцохоос татгалзсан, намын дүрэм, журмын хүрээнд олонхийн
саналаар дэмжигдсэн шийдвэрийг баталгаажуулах тогтоолд гарын үсэг
санаатайгаар зураагүй бол сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүхий
зөрчил гэж үзэх бөгөөд “намын сонгуульт ажлаас чөлөөлөх” сахилгын
шийтгэлийг Хяналтын хорооны шийдвэрээр ногдуулна.
8.10.6.Намын тухайн байгууллагын хуралдааны дэгийг санаатай зөрчсөн, намын
гишүүний ёс зүй, зан байдал, харилцаа нь намын үйл ажиллагаанд сөргөөр
нөлөөлөхүйц байвал сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүхий зөрчил
гэж үзэх бөгөөд хэлэлцэж байгаа асуудлаар саналын эрхийг хасах,
саналын эрх нь хасагдсан этгээд дахин хуралдааны хэвийн үйл
ажиллагаанд саад учруулбал хуралдааны танхимаас гарган, хурал
тасалсанд тооцох сахилгын шийтгэлийг тухайн намын байгууллагын
/хуралдааны/ удирдлага ногдуулна.
8.11. Гишүүн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө
албан ёсоор уучлалт гуйж, зөрчлөө арилгасан тохиолдолд хариуцлага тооцохгүй.
8.12. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор сахилгын шийтгэл
ногдуулах бөгөөд 30 хоног өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй.
8.13. Сахилгын шийтгэлийн зөрчил арилсан бол сахилгын шийтгэлгүйд тооцно.
8.14. Намын гишүүн нь өөр намын гишүүн байхыг хориглоно.
8.15. Намын гишүүнээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр элсүүлэх, элсүүлэхээр хууль бус
нөлөөлөх, албадах, шахалт үзүүлэхийг хориглоно.
8.16. Намын зорилго, үзэл баримтлалыг сайн дурын үндсэн дээр дэмжин намын үйл
ажиллагаанд идэвхтэй оролцдог, намын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд
сурталчилдаг иргэнийг “МҮАН-ын дэмжигч” гэнэ.
8.17. Намын гишүүн өөрийн хүсэлтээр намаас гарах өргөдөл гаргасан бол намаас
гарсанд тооцож намын гишүүний бүртгэлээс хасна.

9.1. Улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх:
МҮАН нь Монгол Улсын төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвшигчдийг
сонгохдоо намын дүрэм, хөтөлбөр, үзэл баримтлалтай нийцүүлэн, гишүүд,
дэмжигчдийн санал бодлыг харгалзан үзэж, нээлттэй, шударга сонголтыг зохих
журмын дагуу шийдвэрлэнэ.
9.2. Намын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх, томилох:
Намын бүх шатны байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх, сонгох,
томилох асуудлыг энэхүү дүрэм, зохих журамд заасны дагуу шийдвэрлэнэ.
9.3. Намын сонгуульт гишүүнийг чөлөөлөх:
Сонгогдсон, томилогдсон албан тушаалтны үүрэгт хугацаа дууссан, бүрэн эрхийн
хугацаанаас өмнө чөлөөлөх, огцруулах, эсхүл бусад хуульд заасан үндэслэлээр
үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах асуудлыг энэхүү дүрэм, зохих журмын
дагуу шийдвэрлэнэ.
9.4. Жендэрийн тэгш байдлыг хангах:
Намын нэр дэвшигчдийн бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөллийг Улс төрийн
намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль
тогтоомжинд заасан хувь хэмжээнд нийцүүлэн баримтлана. Улс төрийн албан
тушаалд нэр дэвшигчдийн сонголт нь шударга, ил тод, тэгш эрхийн зарчим,
энэхүү дүрэм, холбогдох журамд нийцсэн байна.

10.1. Намын даргын бүрэн эрх:
10.1.1. Намын дарга намыг дотоод, гадаадад төлөөлөх;
10.1.2. Намын дарга намын тамга баригч байна;
10.1.3. Намын Их Хурал, Бүгд Хурал, Удирдах зөвлөлөөс гаргасан бодлого,
шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг, чиглэлийг намын бусад байгууллага,
гишүүдэд өгөх;
10.1.4.Удирдах зөвлөлийн хурлаар төрийн улс төрийн албан тушаалд нэр
дэвшүүлэх, томилуулах асуудлыг хэлэлцүүлэх;
10.1.5. Нийслэл, аймаг, дүүргийн Намын хорооны даргыг батламжлах, чөлөөлөх;
10.1.6. Бүх шатны намын байгууллагын хуралд оролцох, хуралдуулах;
10.1.7. Намын гишүүдийг шагнаж, урамшуулах;
10.1.8. Эрх мэдлийн хүрээнд тушаал гаргах.
10.2. Hамын даргын үүрэг:
10.2.1. Намын үнэт зүйл, үзэл баримтлалыг тээгч байх;
10.2.2. Намын эв нэгдэл, ардчилал, тэгш эрхийг хангах;
10.2.3. Намын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион
байгуулах;
10.2.4. Төрийн сонгуульд намыг амжилттай удирдан манлайлж оролцуулах;
10.2.5. Намын дүрэм, бусад журамд заагдсан үүргээ хугацаанд нь биелүүлэх,
мөрдүүлэх;
10.2.6. Нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвших;
10.2.7. Намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд өөрийн ёс зүй болон
үйлдлээр намын нэр хүндийг өргөх;
10.2.8. Намын санхүү, төсвийн үйл ажиллагаанд захиран зарцуулах эрх эдлэхгүй
байх;
10.2.9. Аливаа аж ахуйн нэгж, байгууллагад санхүүтэй холбоотой ажил, албан
тушаал эрхэлдэггүй байх.
10.3. Намын даргад нэр дэвшүүлэх, сонгох:
10.3.1. Намын эв нэгдэл, ардчилал, тэгш эрхийг хангах чин хүсэл эрмэлзэлтэй,
намын үнэт зүйл, үзэл баримтлалд үнэнч, намын бодлого, хөтөлбөрийг
хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах улс төрийн ажлын мэдлэг,
чадвар, туршлагатай, намд гишүүнээр элсээд 3-аас дээш жил болсон,
гэмт хэрэгт холбогдож байгаагүй намын гишүүнийг намын даргын
сонгуульд нэр дэвшүүлнэ.
10.3.2. Намын даргад хоёроос доошгүй нэр дэвшигч өрсөлдөнө.
10.3.3. Бүгд Хурал 2-оос доошгүй гишүүнийг намын даргад нэр дэвшүүлнэ.
10.3.4. Намын гишүүн, намын Их Хурлын төлөөлөгч намын даргад нэр
дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх бүрэн эрхтэй.
10.3.5. Намын даргыг намын Их Хурлын төлөөлөгчдийн нууц санал хураалтаар,
олонхийн саналаар сонгож, батална.
10.3.6. Намын даргад нэр дэвшигчдийн аль нэг нь олонхийн санал аваагүй бол
хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг дахин нууц санал
хураалтанд оруулж сонгоно.
10.3.7. Намын даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. Намын дарга зөвхөн
нэг удаа улиран сонгогдож болно.
10.4. Намын даргыг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө чөлөөлөх үндэслэл:
10.4.1. Нам нь УИХ-ын сонгуульд өмнөх сонгуулийн амжилтаа ахиулаагүй;
10.4.2. Намын даргаар ажиллаж үл болох улс төр, төрийн албан тушаалд
сонгогдсон, томилогдсон;
10.4.3. Намаас гарсан;
10.4.4. Чөлөөлөгдөх өргөдөл гаргасан;
10.4.5.Эрүүл мэндийн шалтгаантай.
10.5. Намын даргыг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулах үндэслэл:
10.5.1. Намын хөтөлбөр, үзэл баримтлалын эсрэг үйл ажиллагаа явуулсан;
10.5.2. Намын эв нэгдэл, ардчилал, тэгш эрхийг хангаж ажиллаагүй;
10.5.3. Намын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах
үүргээ хангалтгүй биелүүлсэн;
10.5.4. Санхүүгийн зөрчил гаргасан;
10.5.5. Холбогдох хууль, тогтоомж, намын дүрмийг зөрчсөн нь Хяналтын
хорооны хяналтаар тогтоогдсон.
10.6. Намын даргыг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө чөлөөлөх үндэслэл бий болсон,
эсхүл намын даргыг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулах шаардлагад Бүгд
Хурлын нийт гишүүдийн 60-аас дээш хувь нь гарын үсэг зурж баталгаажуулсан бол
намын ээлжит бус Их Хурлыг 60 хоногийн дотор зарлан хуралдуулж намын даргыг
чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
10.7. УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль болохоос 6 сарын дотор намын даргыг
огцруулах шаардлагыг хэлэлцэхгүй.

11.1. Нам нь орон тооны Ерөнхий нарийн бичгийн даргатай байна.
11.2. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлийн гишүүн байна.
11.3. Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрх:
11.3.1. Намын Ажлын албаны үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, намын өдөр
тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
11.3.2. Намын аж ахуйг эрхлэн хөтлөх, Ажлын албаны төсвийг захиран
зарцуулах;
11.3.3. Намын архив, албан хэрэг хөтлөлт, цахим хуудсыг зохих хууль
тогтоомжийн дагуу тогтмол хөтлөх ажлыг зохион байгуулах;
11.3.4. Намын даргын өгсөн үүрэг, чиглэлийг хариуцан гүйцэтгэх, ажлаа
тайлагнах;
11.3.5. Намын дүрэм, журмаар тогтоосон бусад эрх.
11.4. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг:
11.4.1. Намын бодлогыг хэрэгжүүлэх болон намын дотоод үйл ажиллагааг
зохицуулан уялдуулах, намын байгууллага болон гишүүдийн уялдаа холбоог
хангах;
11.4.2. Намын гишүүдийн санал, хүсэлтийг хүлээн авч, зохих шийдвэр гаргах,
гишүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх;
11.4.3. Намын Их Хурал, Бүгд Хурал, Удирдах зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг
хангах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах,
хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
11.4.4. Намын санхүү, эд хөрөнгө, мэдээллийн нууцлалыг хадгалах, удирдан
зохицуулах;
11.4.5. Нам гишүүний бүртгэлийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай
хуульд нийцүүлэн хөтлөх, жил бүр шинэчлэх ажлыг удирдан зохион байгуулах;
11.4.6. Намын дүрэм, журмаар тогтоосон бусад үүрэг.
11.5. Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх үндэслэл:
11.5.1. Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж үл болох төрийн албан
тушаалд сонгогдсон, томилогдсон;
11.5.2. Намаас гарсан;
11.5.3. Чөлөөлөгдөх өргөдөл гаргасан;
11.5.4. Эрүүл мэндийн шалтгаантай.
11.6. Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах үндэслэл:
11.6.1. Намын эв нэгдэл, ардчилал, тэгш эрхийг хангаж ажиллаагүй;
11.6.2. Үүрэгт ажлаа удаа дараа биелүүлээгүй;
11.6.3. Санхүүгийн зөрчил гаргасан;
11.6.4. Холбогдох хууль, тогтоомж, намын дүрмийг зөрчсөн нь Хяналтын
хорооны хяналтаар тогтоогдсон.
11.7. Намын Ерөнхий нарийн бичгийн даргад Удирдах зөвлөл нэр дэвшүүлж, Бүгд Хурал
сонгож батална.
11.8. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар намын Ерөнхий нарийн
бичгийн даргыг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулж болно.
11.9. Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, огцруулсан тохиолдолд намын
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга сонгогдох хүртэл намын Ерөнхий нарийн
бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг Удирдах зөвлөлийн аль нэг гишүүнд
шилжүүлнэ.
11.10.Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулсан
тохиолдолд намын Бүгд Хурлыг 30 хоногийн дотор намын дарга зарлан
хуралдуулж намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож батална.

12.1. МҮАН-ын салбар нэгж нь орон нутгийн намын байгууллага болох нийслэл, аймаг,
дүүргийн Намын хороо байна.
12.2. Нийслэл, аймаг, дүүргийн Намын хороог байгуулах үндэслэл нь тухайн засаг
захиргааны нэгжид харьяалалтай намын гишүүдийн тоо 30-аас дээш байх бөгөөд
Намын хороо байгуулах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана.
12.3. Намын хороог байгуулахад Удирдах зөвлөл дэмжлэг үзүүлэх бөгөөд Намын хороог
байгуулах хурал хуралдаж Намын хорооны тэргүүлэгч гишүүд, Намын хорооны
даргыг сонгож, Намын хорооны даргыг намын дарга батламжилснаар Намын
хороог байгуулагдсанд тооцно.
12.4. Нийслэл, аймаг, дүүргийн Намын хороог татан буулгах үндэслэл нь тухайн Намын
хорооны нийт гишүүдийн олонхийн шийдвэр байх бөгөөд Удирдах зөвлөл татан
буулгахтай холбоотой ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
12.5. Намын хороо нь тухайн орон нутгийн хэмжээнд намын Их Хурал, Бүгд Хурлын
шийдвэр, намын даргын үүрэг даалгавар, чиглэлийн хүрээнд улс төрийн үйл
ажиллагаа явуулж, сонгуулийн үед өөрийн намаас (эвсэл) нэр дэвшигчдэд
дэмжлэг туслалцаа үзүүлж, улс төрийн компанит ажилд манлайлан оролцоно.
12.6. Намын хороо нь дарга, 5-8 тэргүүлэгч гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд нийт
бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна.
12.7. Намын хорооны Тэргүүлэгч гишүүнд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль
нэг хүйсийн төлөөлөл байна. Тухайн орон нутагт харъяалалтай гишүүн өөрийн
нэрийг Намын хорооны Тэргүүлэгч гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
12.8. Намын хорооны Тэргүүлэгч гишүүнийг тухайн орон нутгийн намын бүх гишүүдийн
хурлаас нууц санал хураалтаар, олонхийн саналаар сонгож батална.
12.9. Намын хорооны даргыг Тэргүүлэгч гишүүд дотроосоо нууц санал хураалтаар,
олонхийн саналаар сонгож батална.
12.10.Намын хорооны даргыг намын дарга батламжлана.
12.11.Намын хорооны дарга нь Бүгд Хурлын гишүүн байна.
12.12.Намын хорооны бүх гишүүдийн хурал дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
12.12.1.Намын хорооны дарга, тэргүүлэгчдийн ажлын тайлан, намын хорооны
санхүүгийн үйл ажиллагаанд, үнэлэлт дүгнэлт өгөх, үүрэг, чиглэл өгөх;
12.12.2.Намын Их Хурал, Бүгд Хурал, Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр,
намын даргын үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэх;
12.12.3.Намын хорооны Тэргүүлэгч гишүүнийг сонгох;
12.12.4.Намын Их Хурал, Бүгд Хурлаар хэлэлцэх асуудал, шийдвэрийн төсөлд
санал оруулах
12.12.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх.
12.13.Намын хорооны Тэргүүлэгчдийн хурал дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
12.13.1.Намын Их Хурал, Бүгд Хурал, Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр,
намын даргын үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн
хэмжээнд зохион байгуулж, удирдах;
12.13.2. Намын хорооны үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, Намын
хорооны хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх;
12.13.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд
нэр дэвшигчийг батлах;
12.13.4. Төрөөс намд үзүүлсэн санхүүгийн дэмжлэгээс хуулийн дагуу зохих ёсоор
хуваарилагдсан санхүүжилтийг хууль, дүрэм, журамд заасан зориулалт,
хувь хэмжээгээр зарцуулах, тогтоосон хугацаанд, үнэн зөв тайлагнах;
12.13.5. Намын хорооны архив, гишүүдийн бүртгэл, намын гишүүний татвар,
хандив, санхүүгийн тайлан, мэдээ зэрэг холбогдох ажлыг хариуцах;
12.13.6. Намын гишүүд, дэмжигчдээс Намын хорооны үйл ажиллагаатай
холбоотой гаргасан санал, хүсэлт, өргөдөлд хариу өгөх;
12.13.7. Ажлаа Намын хорооны бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөлд
тайлагнах;
12.13.8. Намын дүрэм, журамд заасан бусад эрх, үүрэг.
12.14.Намын хорооны бүх гишүүдийн хурал, Тэргүүлэгч гишүүдийн хурлыг Намын
хорооны дарга зарлан хуралдуулна.
12.15.Намын хорооны бүх гишүүдийн хурлын зарыг 5-аас доошгүй, Тэргүүлэгч
гишүүдийн хурлын зарыг 1-ээс доошгүй хоногийн өмнө гар утсаар дамжуулан
хүргэсэн байна.
12.16.Намын хорооны бүх гишүүдийн хуралд гишүүдийн олонхи нь оролцож байгаа бол
хүчинтэйд тооцно.
12.17.Намын хорооны бүх гишүүдийн хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн
саналаар шийдвэр гаргаж, тогтоол гаргана.
12.18.Намын хорооны Тэргүүлэгч гишүүдийн олонхи нь хуралдаанд оролцож байгаа бол
хүчинтэйд тооцно.
12.19.Намын хорооны Тэргүүлэгч гишүүдийн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн
олонхийн саналаар шийдвэр гаргаж, тогтоол гаргана.
12.20.Намын хорооны Тэргүүлэгч гишүүдийн олонхи санал гаргасан бол Намын хорооны
Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдааныг 7 хоногт багтаан зарлан хуралдуулж,
гаргасан шийдвэрээ Тэргүүлэгч гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
12.21.Намын хорооны бүх гишүүдийн хурал болон Намын хорооны Тэргүүлэгч
гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэлд Намын хорооны дарга гарын үсэг зурж,
тамга дарж баталгаажуулна.
12.22.Намын хорооны дарга, тэргүүлэгч гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө
чөлөөлөх үндэслэл:
12.22.1.Намаас гарсан;
12.22.2.Намын гишүүнээс түдгэлзвэл зохих төрийн албан тушаалд сонгогдсон,
томилогдсон;
12.22.3.Намын хорооны тэргүүлэгч гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл гаргасан;
12.22.4.Өөр аймаг, дүүрэг рүү шилжин явсан;
12.22.5.Эрүүл мэндийн шалтгаантай.
12.23.Намын хорооны дарга, тэргүүлэгч гишүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн
тохиолдолд нөхөн сонгох сонгуулийг Намын хорооны тэргүүлэгчид 30 хоногийн
дотор зохион байгуулна.

13.1. Холбогдох хууль, намын дүрэм, журмын хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт тавих,
намын дотоод маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргийг Хяналтын хороо
хэрэгжүүлнэ.
13.2. Хяналтын хороо 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд намын Их Хурлаас нууц
санал хураалтаар, олонхийн саналаар сонгож батална. Хяналтын хорооны
гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна.
13.3. Хяналтын хорооны гишүүнээр Бүгд Хурал, Удирдах зөвлөлийн гишүүн, намын орон
тооны ажилтныг сонгохыг хориглоно.
13.4. Хяналтын хороог шинээр байгуулах бол тус хорооны гишүүнд намын Их Хурлын
төлөөлөгч нэр дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг
хүйсийн төлөөлөл байна.
13.5. Хяналтын хорооны даргыг хорооны гишүүд өөрсдөө нууц санал хураалтаар,
олонхийн саналаар сонгож батална.
13.6. Хяналтын хороо нь холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд, хараат бусаар
ажиллах бөгөөд түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
13.7. Хяналтын хороо улирал бүр нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хуралдааныг тус
хорооны дарга зарлан хуралдуулж удирдана.
13.8. Хяналтын хорооны хуралдааныг хурал хуралдахаас 3-аас доошгүй хоногийн өмнө
намын цахим хуудсаар дамжуулан Хяналтын хорооны гишүүдэд хүргэсэн байна.
13.9. Хяналтын хорооны гишүүдийн олонхи нь хуралдаанд оролцож байгаа бол
хүчинтэйд тооцно.
13.10.Хяналтын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхийн
саналаар шийдвэр гаргаж, тогтоол гаргана. Тогтоол, тэмдэглэлд дарга, гишүүд
гарын үсэг зурж баталгаажуулна.
13.11.Хяналтын хороо дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
13.11.1. Улс төрийн намын тухай хууль болон бусад холбогдох хууль,
тогтоомжийн биелэлтэд дотоод хяналт тавих;
13.11.2. Намын дүрэм, журмын биелэлтийг хянах;
13.11.3. Намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт
тавих;
13.11.4. Намын дотоод маргааныг хянан шийдвэрлэх;
13.11.5. Намын гишүүнд хариуцлага тооцох, гишүүнээс түдгэлзүүлэх, хасах;
13.11.6. Нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалахад туслах;
13.11.7. Намын Бүгд Хурал, Удирдах зөвлөлийн хуралд саналын эрхгүй
оролцох
13.11.8. Ажлаа Их Хурал, Бүгд Хуралд тайлагнах;
13.11.9. Намын дүрэм, журамд заасан бусад эрх, үүрэг.
13.12.Хяналтын хороо нь дараах дотоод маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд
шийдвэртээ үндэслэлээ тодорхой бичсэн байна.
13.12.1. Намын дүрмийг санаатай зөрчсөн, намын үнэт зүйл, зарчмыг ноцтой
зөрчсөн эсэх маргаан;
13.12.2. Нам болон түүний гишүүн хооронд үүссэн маргаан;
13.12.3. Намын дотоод сонгуультай холбогдон үүссэн маргаан;
13.12.4. Намын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой маргаан.
13.13.Хяналтын хороо нь дотоод маргааныг хянан шийдвэрлэхдээ маргагч талын
өргөдөл, нотлох баримт, тайлбарыг бичгээр авах, маргааныг хянан шийдвэрлэх
хуралдаанд маргагч талуудыг биечлэн оролцох боломжийг хангах, шаардлагатай
бол гэрчийг байлцуулах, бусад нотлох баримтыг олж судлах зэрэг маргааныг үнэн
зөв, шударгаар шийдвэрлэх эрх, баталгааг хангах журмыг баримтлан ажиллана.
13.14.Намын гишүүнээс хасах асуудлыг намын дүрэм, холбогдох журмын дагуу намын
Хяналтын хороо эцэслэн шийдвэрлэх бөгөөд намын дүрмийг санаатай зөрчсөн,
эсхүл намын үнэт зүйл, зарчмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд намын
гишүүнээс хасахыг хориглоно.
13.15.Хяналтын хорооны гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө чөлөөлөх
үндэслэл:
13.15.1. Намаас гарсан;
13.15.2. Намын гишүүнээс түдгэлзвэл зохих төрийн албан тушаалд сонгогдсон,
томилогдсон;
13.15.3. Чөлөөлөгдөх өргөдөл гаргасан;
13.13.4. Эрүүл мэндийн шалтгаантай.
13.16.Хяналтын хорооны бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн гишүүдийн тоо 3
хүрсэн тохиолдолд намын ээлжит бус Их Хурлыг 60 хоногийн дотор зарлан
хуралдуулж Хяналтын хорооны гишүүнийг нөхөн сонгоно.

14.1. Намын хөтөлбөрийг баримтлан намын бодлого боловсруулахад зөвлөн туслах,
намын гишүүдийг сургах, бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих
үндсэн чиг үүрэг бүхий бодлогын судалгааны байгууллага намын дэргэд ажиллана.
14.2. Намын бодлогын судалгааны байгууллагыг Удирдах зөвлөл 4 жилийн хугацаатай,
3-5 судлаач, зөвлөхийн бүрэлдэхүүнтэй байгуулна.
14.3. Намын бодлогын судалгааны байгууллагын бүрэлдэхүүнд ажиллах хүмүүсийн
нэрсийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга санал болгох бөгөөд Удирдах
зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн сонгож батална.
14.4. Намын бодлогын судалгааны байгууллага нь хууль-эрхзүйн, боловсрол-шинжлэх
ухааны, хүүхэд-гэр бүлийн, эдийн засаг-мөнгөний, худалдаа-үйлдвэрийн, спортэрүүл мэндийн, байгаль орчин-тогтвортой хөгжлийн, гадаад бодлого-батлан
хамгаалахын, хөдөлмөр эрхлэлт-нийгмийн хамгааллын, үндэсний уламжлалсоёлын гэх мэт тодорхой судалгаа, сургалтын чиглэлтэй байж болно.
14.5. Намын бодлогын судалгааны байгууллага нь дараах эрх, үүрэгтэй ажиллана.
14.5.1. Намын хөтөлбөр, үзэл баримтлал, дүрэм, сонгуулийн мөрийн хөтөлбөр
зэрэг намын бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, намын
бодлого, үйл ажиллагаанд хэрэглэгдэхүйц судалгаа, санал дүгнэлт,
зөвлөмж өгөх;
14.5.2. Намын Их Хурал, Бүгд Хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг
хэрэгжүүлэх ажилд судалгаа, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
14.5.3. Намын Их Хурал, Бүгд Хурал, Удирдах зөвлөл, намын удирдах ажилтныг
зохих судалгаа, мэдээлэл, сургалтаар хангах;
14.5.4. Намын эрх бүхий байгууллагын захиалгаар зохих судалгааг хийх,
тайлагнах;
14.5.5. Намын гишүүдийн улс төрийн болон эрх зүйн боловсролыг дээшлүүлэх
чиглэлээр сургалт, хөгжлийн ажил зохион байгуулах;
14.5.6. Иргэдийн улс төрийн боловсрол, идэвхийг дэмжих чиглэлээр үйл
ажиллагаа явуулах
14.5.7. Бусад ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах;
14.5.8. Ажлын төлөвлөгөө, төсвийг боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулах,
үйл ажиллагаа, санхүүгийн тайланг зохих хууль, дүрэм, журмын дагуу
тайлагнах.
14.6. Намын бодлогын судалгааны байгууллагын бүрэлдэхүүнд магистр, түүнээс дээш
боловсролын зэрэгтэй, сургалт, судалгааны чиглэлээр ажиллаж байсан
туршлагатай байх ерөнхий шаардлага тавигдана.
14.7. МҮАН-ын бодлогын судалгааны байгууллагыг “Үндэсний хөгжлийн хөтөч” судалгаа,
хөгжлийн төв гэж нэрлэнэ.

15.1. Намын орлого дараах эх үүсвэртэй байна:
15.1.1. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;
15.1.2. Гишүүний татвар;
15.1.3. Хандив;
15.1.4. Намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого;
15.1.5. Хуулиар зөвшөөрсөн бусад орлого.
15.2. Төрөөс намд үзүүлсэн санхүүжилтийг зөвхөн доор дурдсан зориулалт, хувь
хэмжээгээр зарцуулна:
15.2.1. Эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн
бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэхэд 20-оос
доошгүй хувийг зарцуулна.
15.2.2. Намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг
дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулахад
15-аас доошгүй хувийг зарцуулна.
15.2.3. Намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх,
төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд 15-
аас доошгүй хувийг зарцуулна.
15.2.4. Намын зорилтот дээрх санхүүжилт тус бүрийн гуравны нэгээс доошгүйг
намын бодлогын судалгааны байгууллагын үйл ажиллагаанд
зарцуулна.
15.2.5. Намын салбар болон бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд 50 хүртэл
хувийг зарцуулна.
15.3. Намын гишүүн намд татвар төлөх бөгөөд нэг сарын татварын хэмжээ дараах
хэмжээтэй байна:
15.3.1. Намын гишүүний төлөх татвар нь хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээний 1%-тай тэнцүү байна;
15.3.2. Намын Бүгд Хурлын гишүүний төлөх татвар нь хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээний 7%-тай тэнцүү байна;
15.3.3. Намын Удирдах зөвлөлийн гишүүний төлөх татвар нь хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээний 10%-тай тэнцүү байна;
15.4. Намын татварыг намын гишүүн сар бүр, зөвхөн өөрийн орлогоос төлнө. Тогтоосон
хугацаанд тухайн намын хороонд бүртгэлтэй намын гишүүн татвараа төлөөгүй бол
Намын хорооны дарга, намын сонгуульт гишүүн татвараа төлөөгүй бол намын
санхүү хариуцсан удирдах албан тушаалтан тус тус сануулна.
15.5. Намын гишүүний татварын хэмжээг намын дүрмээр тогтооно.
15.6. Намын гишүүний татварыг бүрдүүлэх, бүртгэх, хянах ажлыг намын санхүү
хариуцсан удирдах албан тушаалтан удирдан зохион байгуулна.
15.7. Гишүүний татвар төлсөн баримтыг нам 10 жилийн хугацаанд архивлан хадгална.
15.8. МҮАН-д Монгол Улсын иргэн, хуулийн этгээд хандив өгч болох бөгөөд хандив нь
дараах хэлбэртэй байна.
15.8.1. Намын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө;
15.8.2. Намын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн мөнгөн бус хөрөнгө;
15.8.3. Намын үйл ажиллагаанд хариу төлбөргүйгээр үзүүлсэн үйлчилгээ;
15.8.4. Намын үйл ажиллагаанд хариу төлбөргүйгээр үзүүлсэн төлбөрийн
хөнгөлөлт, чөлөөлөлт;
15.8.5. Хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус баялгийг ашиглуулах,
эзэмшүүлэх;
15.8.6. Ажил, арга хэмжээний зардлыг төлөх;
15.8.7. Ивээн тэтгэх.
15.9. Иргэний болон хуулийн этгээдийн мөнгөн хандивыг зөвхөн данснаас дансанд
шилжүүлэх хэлбэрээр намын дансанд хүлээн авах бөгөөд бэлэн мөнгөөр хандив
авахыг хориглоно.
15.10.Намын гишүүний татвар ба хандив, намын бусад орлогыг зөвхөн нэг банкны
харилцах дансанд байршуулах бөгөөд өөр харилцах данстай байхыг хориглоно.
Намд цахим мөнгөөр орлого авахгүй.
15.11.Намын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор намын бүх шатны байгууллага
хөрөнгө, хандив хуримтлуулах ажлыг зохион байгуулах бөгөөд хуулиар хориглосон
этгээдээс хандив, тусламж, санхүүжилт шууд болон шууд бусаар авахыг хориглоно.
15.12.Бүх шатны сонгуульд нэр дэвшигчээс болон төрийн улс төрийн албан тушаал,
төрийн бусад ажил, албан тушаалд томилогдсон намын гишүүн, дэмжигчээс
барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө,
үйлчилгээ өгөхийг шаардах, авахыг хориглоно.
15.13.Намын хөрөнгө, орлогыг холбогдох хууль, тогтоомж, намын дүрэм, журмыг
хэрэгжүүлэх, намын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.
15.14.Намын хөрөнгө, орлогыг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах ажлыг холбогдох хууль,
тогтоомж, дүрэм, журмын дагуу гүйцэтгэнэ.

16.1. Нам Санхүүгийн албатай байж болно.
16.2. Намын санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан нь намын орлого, төрөөс
намд үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, тэдгээрийн зарцуулалт, мөнгөн гүйлгээ, намын
төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн тайлан, намын санхүүгийн нэгдсэн тайлан,
мэдээлэл гаргах зэрэг санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаатай
холбоотой асуудлыг хариуцаж, мэргэжлийн удирдлагаар ханган, бие даан шийдвэр
гаргаж ажиллана.
16.3. Жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгэх зэрэг намын зарим санхүүгийн
хяналтын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар
гүйцэтгүүлнэ.
16.4. Нам нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль,
холбогдох бусад хууль тогтоомж, тушаал шийдвэрийн дагуу санхүүгийн үйл
ажиллагаагаа эрхэлж, тайлагнана.
16.5. Санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой намын бүх тайлан, мэдээллийг
холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гаргаж, эрх бүхий байгууллагад зохих
хугацаанд нь хүргэнэ.
16.6. Санхүүгийн үйл ажиллагааны мэдээлэл, санхүүгийн тайланг намын дотоод
аудитороор хянуулж, Удирдах зөвлөлд улирал бүр тайлагнан хэлэлцүүлсэн байна.
16.7. Холбогдох хууль, журамд нийцүүлэн дараах тайлан, мэдээг гаргана:
16.7.1. Төрөөс үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийн зарцуулалтын тайланг гаргах;
16.7.2. Хандивтай холбоотой мэдээ тайланг гаргах;
16.7.3. Намын байгууллага тус бүрийн санхүүгийн тайлан гаргах;
16.7.4. Намын санхүүгийн нэгдсэн тайлан гаргах, жилийн эцсийн санхүүгийн
тайланд аудит хийлгэх;
16.7.5. Гишүүний татварын бүрдүүлэлт, түүний тайланг гаргах;
16.8. Төрөөс намд үзүүлж буй санхүүгийн дэмжлэгээс намын салбар болон бүтцийн
нэгжид хуваарилан олгохдоо ажлын төлөвлөгөө, ажлын гүйцэтгэлийн чанар, төсөв,
зарцуулалтын үр дүн зэргийг харгалзан хувь тогтоож олгоно.
16.9. Намын санхүүгийн нэгдсэн тайланг алдаа, зөрчилтэй гаргасан, гаргасан алдаа
зөрчлөө хуулийн хугацаанд арилган төрийн зохих байгууллагад хүргүүлээгүйн
улмаас намд санхүүгийн хохирол учруулсан тохиолдолд намын санхүүгийн
асуудал хариуцсан удирдах ажилтан, намын дотоод аудитор тус тус хариуцлага
хүлээнэ.
16.10.Намын хороо, намын Ажлын алба, Намын бодлогын судалгааны байгууллага зэрэг
намын байгууллагууд санхүүгийн тайлангаа алдаа, зөрчилтэй гаргасан, гаргасан
алдаа зөрчлөө хуулийн хугацаанд арилгаагүйн улмаас намд санхүүгийн хохирол
учруулсан тохиолдолд тухайн байгууллагын дарга, удирдлага, намын санхүүгийн
асуудал хариуцсан удирдах ажилтан, намын дотоод аудитор тус тус хариуцлага
хүлээнэ.
16.11.Хандив авахыг хуулиар хориглосон этгээдээс нам хандив авсан, авсан тухайгаа
хуулийн хугацаанд мэдэгдээгүй, хууль бус хандивыг шилжүүлээгүйн улмаас намд
учирсан санхүүгийн хохирлыг намын санхүүгийн асуудал хариуцсан удирдах
ажилтан, намын дотоод аудитор төлж барагдуулна.
16.12.Хандив авахыг хуулиар хориглосон этгээдээс Намын хороо хандив авсан, авсан
тухайгаа хуулийн хугацаанд мэдэгдээгүй, хууль бус хандивыг шилжүүлээгүйн
улмаас намд учирсан санхүүгийн хохирлыг Намын хорооны дарга төлж
барагдуулна.
16.13.Намын санхүүгийн тайланд намын дарга, намын санхүүгийн асуудал хариуцсан
удирдах ажилтан гарын үсэг зурж баталгаажуулна.
16.14.Намын санхүүгийн үйл ажиллагаа, тайланд намын дотоод аудитор хяналт тавьж
ажиллана.

17.1. Удирдах зөвлөлийн дэргэд намын өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг
гүйцэтгэх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Намын ажлын алба ажиллах
бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга шууд удирдлагаар хангаж ажиллана.
17.2. Намын Ажлын алба нь намын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах ажлыг
гүйцэтгэх, намын төвлөрсөн ажил, арга хэмжээг зохион байгуулах, намын
байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангахад туслах, намын гишүүдийн
бүртгэл /намын гишүүнээр элссэн, түдгэлзсэн, хасагдсан, намын гишүүний нас,
хүйс, мэргэжил, боловсрол, эрхэлж буй ажил албан тушаал, нутаг дэвсгэрийн
харьяалал, шилжилт хөдөлгөөн гэх мэт үзүүлэлт бүхий статистик тоон мэдээлэл/,
намын өмч, хөрөнгө, архив, бичиг хэрэг, вэбсайтыг хариуцах зэрэг ажлыг хийж
гүйцэтгэнэ.
17.3. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгох ажлыг зохион байгуулах хороог Удирдах
зөвлөл байгуулна. Тус хороо нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгох үйл
ажиллагааг зохих журмын дагуу явуулна.
17.4. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгох ажлыг зохион байгуулах хороо
байгуулахад дараах журам, шаардлагыг хангасан байна.
17.4.1. Хороог УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг эрх бүхий төрийн байгууллага
албан ёсоор бүртгэх хугацаа эхлэхээс 3-аас доошгүй сарын өмнө
байгуулсан байх.
17.4.2. Хороог 5-8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах.
17.4.3. Хорооны бүрэлдэхүүнд Бүгд Хурлын, Удирдах зөвлөлийн, намын
гишүүний төлөөлөл орсон байх.
17.4.4. Хорооны бүрэлдэхүүнд ашиг сонирхолын зөрчилгүй, улс төр, хууль эрх
зүйн мэдлэг, туршлагатай, өндөр ёс зүйтэй гишүүнийг ажиллуулах.
17.4.5. Хороо нь нэр дэвшигчийг сонгохдоо тухайн албан тушаалыг хаших ёс
зүйн болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад
шаардлагад үндэслэн, намын бодлого, дүрмийг баримтлан шийдвэр
гаргана.
17.4.6. Хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа гишүүний хамаарал бүхий
этгээд нэр дэвшиж байгаа /эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, эцэг,
эх, сургуулийн нэг ангийн хүүхэд, байгууллага, хуулийн этгээдэд хамт
ажиллаж байсан, ажилладаг, эсхүл ашгийн төлөө үйл ажиллагаагаар
холбоотой хувь хүн/ бол хорооны гишүүн ашиг сонирхолын зөрчилтэй
гэдгээ бичгээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тухайн нэр дэвшигчийг сонгох
санал хураалтанд оролцохыг хориглоно.
17.4.7. Хэрэв хорооны гишүүн ашиг сонирхолын зөрчилтэй гэдгээ мэдэгдээгүй,
ашиг сонирхолын зөрчилтэй гэдэг нь нотлогдвол хорооны
бүрэлдэхүүнээс хасах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана.
17.4.8. Хороо нь үйл ажиллагаандаа ил тод байдал, гишүүдийн тэгш оролцоог
хангах, хараат бусаар ажиллах, асуудлыг нууц санал хураалтаар,
олонхийн саналаар шийдвэрлэх, нууцлалыг хадгалах зэрэг шаардлагыг
хангаж ажиллана.
17.4.9. Хороо нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгож, тус шийдвэрээ Бүгд
хуралд танилцуулж батлуулна.
17.5. Намын гишүүнийг татвараас хөнгөлөн чөлөөлж болох бөгөөд намын гишүүний
өргөдлийг Намын хороо хүлээн авч татвараас хөнгөлөх, чөлөөлөх эсэхийг нотлох
баримтыг харгалзан дараах шалгуур, үндэслэлийг баримтлан шийдвэрлэнэ.
17.5.1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний орлоготой гишүүнийг татвараас
50% хөнгөлөх
17.5.2. Гамшигт нэрвэгдсэн, хүнд өвчтэй байгаа гишүүнийг татвараас 6-12 сар
хүртэл түр чөлөөлөх
17.5.3. Оюутан, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, өрх толгойлсон, ажилгүй
байгаа гишүүнийг татвараас бүрэн 100% чөлөөлөх
17.6. Намын дүрэм, хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулахад дараах шаардлага, журмыг
баримтлана.
17.6.1. Намын Их Хурлаар хэлэлцүүлэхээр намын дүрэм, хөтөлбөрт нэмэлт,
өөрчлөлт оруулах саналыг Удирдах зөвлөл гаргах эрхтэй бөгөөд намын
дүрэм, хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан
Бүгд Хуралд танилцуулсан байна.
17.6.2. Намын дүрэм, хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Бүгд Хурлын
гишүүдийн олонх нь дэмжсэн бол уг төслийг намын ээлжит Их Хурлаар
хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.
17.6.3. Бүгд Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь санал гаргавал
намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэнэ. Бүгд Хурлын шийдвэрээр намын дүрэмд оруулсан нэмэлт,
өөрчлөлт нь намын дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байна.
17.6.4. Намын дүрэм, хөтөлбөрт орсон нэмэлт, өөрчлөлтийг Улсын Дээд шүүхэд
бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
17.7. Намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргахад дараах
журам, шаардлагыг баримтлана.
17.7.1. Бусад намтай нийлэх замаар өөрчлөгдөн байгуулагдах, эсхүл намын үйл
ажиллагааг зогсоож өөр намд нэгдэх замаар өөрчлөгдөн байгуулагдах,
намын үйл ажиллагааг зогсоож татан буулгах саналыг Удирдах зөвлөл
санаачлан дэвшүүлж болно.
17.7.2. Намыг өөрчлөн байгуулах, намын үйл ажиллагааг зогсоох тухай саналыг
гаргахдаа үндэслэл, шалтгаан, улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлон
дүгнэсэн, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг хангахын төлөө байна.
17.7.3. Намыг өөрчлөн байгуулах, намын үйл ажиллагааг зогсоох саналыг Бүгд
Хурлаар хэлэлцэн дэмжсэн шийдвэр гаргасан бол намын Их Хурлаар
хэлэлцүүлж, Их Хурлын төлөөлөгчдийн нууц санал хураалтаар, гуравны
хоёроос доошгүй саналаар шийдвэрлэнэ.
17.7.4. Намыг өөрчлөн байгуулсан, үйл ажиллагааг нь зогсоосон шийдвэрийг
намын Их Хурлын тогтоолоор баталснаар хүчин төгөлдөр болно.
17.7.5. Намыг өөрчлөн байгуулсан, үйл ажиллагааг нь зогсоосон тухай намын
Их Хурлын тогтоолыг нотлох баримт, хуралдааны тэмдэглэлийн хамт
Улсын Дээд шүүхэд хуулийн хугацаанд хүргүүлнэ.
17.7.6. Намыг өөрчлөн байгуулсан, үйл ажиллагааг нь зогсоосонтой
холбоотойгоор намын гишүүдийн харьяалал, намын өмч, эд хөрөнгө, өр
төлбөр зэрэг асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх
бөгөөд холбогдох ажлын хэсгийг намын Их Хурлаас байгуулж болно.
17.8. МҮАН үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай
хууль болон бусад хууль, тогтоомжийг дагаж мөрдөнө.
17.9. Энэхүү дүрмийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөнө.

17-р жарны Модон Могой жилийн
өвлийн тэргүүн улаагчин Гахай сарын Шинийн хорин дөрвөн,
Улаан Луу өдөр


МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМЫН
НАЙМДУГААР ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД


Улаанбаатар хот
2025 оны 12-р сарын 13-ны өдөр