Skip to content Skip to footer

МҮАН ээлжит бус VIII Их хурал

Монгол Үндэсний Ардчилсан Намын /МҮАН/ ээлжит бус VIII Их хурал Улаанбаатар хотноо 2025 оны 12-р сарын 13-нд амжилттай хуралдаж өндөрлөлөө. Тус хурлаар Улс төрийн намын тухай /шинэчилсэн/ хуулийн дагуу намын шинэчилсэн дүрэм, хөтөлбөрийг хэлэлцэн баталж Улсын Дээд шүүхэд хүргүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн намын төлөөллийн төв байгууллага болох МҮАН-ын Бүгд хурлыг шинэчлэн байгуулж Бүгд хурлын 45 гишүүнийг сонгож батлав. Намын Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг 5 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулав.