Skip to content Skip to footer
Цэс Хаах

НАМЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Монголын ард түмэн, намын гишүүд дэмжигчид ээ,

Өнөөдөр дэлхий дахинаа улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн урьд өмнө байгаагүй өөрчлөлтүүд өрнөж байна. Мэдээллийн технологийн хөгжил мэдлэг мэдээллийг нээлттэй болгосноор олон улсад нийгмийн хөдөлгөөн, эсэргүүцэл хүчээ авч, зарим орон хэт туйлшрал, үндсэрхэг үзэл, үзэн ядалтад автаж, хүн төрөлхтний амар тайван байдалд аюул учруулж байна. Хэт их гүрнүүдийн зөрчил, зэвсэглэлээр өрсөлдөх явдал гариг дэлхийн оршин тогтнолд ч заналхийлэх хэмжээнд хүрлээ.

Ийм нөхцөлд Монголчууд бид аливаа туйлшралаас ангид байж, энх тайван, эв нэгдлийг эрхэмлэн, үндэсний үзэл, соёл, заншилдаа тулгуурласан ардчилсан нийгмийг бэхжүүлж, иргэн бүрийн хангалуун амьдралын төлөө зорих ёстой.

Манай нийгэмд боловсролын тогтолцоог шинэчлэх, банк санхүүгийн системийг өөрчлөх зэрэг олон зорилт тулгамдаж байна. Гэвч юуны өмнө авлигын голомт болсон хуучинсаг, масс намуудыг өөрчилж, бодлогын намууд болгон төлөвшүүлэх шаардлагатай. Намчирхлыг халж, нутгийн удирдлагыг улс төрөөс ангид байлгаж, иргэдийг талцал хуваагдлаас ангижруулан, хөдөлмөр, бизнесээ хөгжүүлдэг, бүтээн байгуулалтдаа төвлөрдөг нийгмийг бүрдүүлэх нь чухал юм.

Монгол Үндэсний Ардчилсан Нам та бүхэнтэй хамтдаа энэхүү зорилтын төлөө ажиллаж, Монгол Улсыг өөрийн өнгө төрхтэйгээр даяаршсан ертөнцөд хөгжин дэвшихэд үндэсний ардчилсан үзлээр манлайлан хөгжлийн хөтөч нь байх болно.

Хүндэтгэсэн,
БАЯНЖАРГАЛЫН ЦОГТГЭРЭЛ
Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга

МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМЫН ХӨТӨЛБӨР
Монгол үндэстэн - Монгол иргэншил - Монгол төр - Монгол бодлого

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Үндэсний Ардчилсан Нам нь Монгол Улсын тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, төрт ёс, түүх, өв соёлынхооуламжлалыг нандигнан өвлөж, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрийн тогтвортой байдлыг хангахыг эрхэм зорилго болгоно.

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ҮНЭТ ЗҮЙЛС

Үндэсний үзэл

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалж, үндэсний эрх ашигт нийцсэн, бие даасан гадаад бодлогыг хэрэгжүүлэх, үндэсний соёл, түүх, уламжлалаа дээдлэн хөгжүүлж, үндэсний бахархлыг бадрааж ирээдүй хойч үедээ өвлүүлэх болой.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО, ЧИГЛЭЛ

Монголчуудын ахуй соёл, амьдралын уламжлалт хэв маяг нь “Нүүдэлчний
нийгэм”-ээс тэс өөр бөгөөд “Монгол иргэншил” болохыг ухаарах хэрэгтэй. Уламжлал
дээр суурилсан орчин цагтай зохицсон “Монгол иргэншил”-ийг цогцлоож хамгаалан
хөгжүүлэх нь бидний бодлогын цөм байх учиртай.
Үндэстний баялаг бол Монгол хүн, түүний оршин буй орон зай, газар, байгалийн
баялаг, ус агаар, үндэсний үйлдвэр, дэд бүтэц, үндэстний шинжлэх ухаан, түүх соёл, ой санамж гэдэг баримтлалыг мөрдүүлэх нь нэн чухал болой!

Удирдах зөвлөл

МҮАН-ын Дарга

Өөлд Бөөлөө Овогт Баянжаргалын

ЦОГТГЭРЭЛ

МҮАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга

Боржигон Овогт Донжоогийн

БАТБАЯР

МҮАН-ын Хяналтын хорооны дарга

Түмэн-Өлзийн Овогт Цэмбэлдоржийн

БЭГЗЖАВ

МҮАН-ын Санхүү хариуцсан дарга

Боржигон Овогт Чадраабалын

ЭРДЭНЭЧИМЭГ

МҮАН VII Их Хурал